Олег Ефремов

Олег Николаевич Ефремов (1927 оны 10-р сарын 1-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн- 2000 оны 5-р сарын 24-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) - зөвлөлтийн болон оросын театр, киноны жүжигчин, театрын найруулагч, багш, нийгмийн зүтгэлтэн; ЗХУ-ын Ардын жүжигчин (1976), Социалист хөдөлмөрийн баатар (1987), ОХУ-ын Төрийн хошой шагналтан (1998, 2004 — нөхөн олгосон) ЗХУ-ын Төрийн гурван удаагийн шагналтан(1969, 1974, 1983), Ленины одон (1987). ЗХУ-ын Ардын депутат байсан. 1955 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн.

Олег Ефремов Москва дахь «Современник» театр үүсгэн байгуулж 1956-1970 онуудад уран сайхны удирдагчаар нь ажилласан; 1970 оноос М.Горькийн нэрэмжит ЗХУ-ын Москвагийн Уран сайхны Академик театрыг тэргүүлж байгаад 1987 онд хоёр тийшээ болоход А.Чеховын нэрэмжит Москвагийн Уран сайхны Академик театрыг удирдах болсон.