Олон талт суралцахуй
Олон талт суралцахуйн загвар (ОТС) нь сургалтын онол, түүний дотор танин мэдэхүйн мэдрэл судлалын судалгаанд суурилсан боловсролын тогтолцоо бөгөөд сургалтын уян хатан орчин, хувь хүний сургалтын ялгааг харгалзан сурах орон зайг хөгжүүлэхэд чиглүүлдэг.
Олон талт суралцахуйн загвар нь бүх суралцагчдын олон талт хэрэгцээг хангах зааварчилгааг боловсруулах бүтцийг багш нарт олгодог зарчмуудын цогц юм.
ОТС загварыг анх Давид.Х, Рөүз нарын тодорхойлсон байдаг. 1990-ээд оны Харвардын Боловсролын Сургууль болон Хэрэглээний Тусгай Технологийн Төвийн удирдлаган дор дараах зүйлсийг хангасан сургалтын хөтөлбөрийг эхнээс нь бий болгохыг уриалсан юм.
- Суралцагчдад мэдээлэл, мэдлэг олж авах янз бүрийн арга замыг өгөх нь төлөөлөх олон арга хэрэгсэл юм.
- Суралцагчдад мэддэг зүйлээ харуулах, өөр хувилбар гаргах нь илэрхийллийн олон арга хэрэгсэл мөн.
- Суралцагчдын сонирхолд нийцүүлэх, тэднийг зохих ёсоор сорьж, суралцах сэдэл төрүүлэх нь олон төрлийн оролцоо юм.
ОТС нь ном зохиолд тодорхойлсон сургалтын хөтөлбөр нь сургалтын зорилго, арга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. ОТС нь суралцахад учирч буй бие бялдар, танин мэдэхүй, оюуны болон зохион байгуулалтын саад бэрхшээл, түүнчлэн бусад саад бэрхшээлийг багасгах замаар суралцах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. ОТС-н зарчмууд нь ангид хамруулах дадлага чадварыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Тодорхойлолт: Олон талын чадвар олгох сургалтын арга туршлага нь сурган заах арга зүйн нэг хэлбэр бөгөөд тухайн салбарын мэдлэгийг хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудтай хослуулан олгоход чиглэгддэг. Эдгээр нь тухайн салбарын чиглэлийн асуудалтай хамт орших мэргэжлийн инженерийн чиглэлийн асуудлуудыг өөртөө багтаасан байдаг. Тухайлбал, оюутнууд бүтээгдэхүүний дүн шинжилгээ, бүтээгдэхүүн зохион бүтээх, бүтээгдэхүүн зохион бүтээгчийн нийгмийн хариуцлага зэргийг бүгдийг нь нэг дасгал, сургуулилтаар авч үзэж болно. Үйлдвэрийн түншүүд, төгсөгчдийн холбоо болон бусад гол гол ажил олгогчид суралцагчдад иймэрхүү төрлийн дасгал, сургуулилт хийх боломж олгодог.
Би ямар үнэ цэнэтэй вэ? Миний амьдрал ямар үнэ цэнэтэй вэ? Үнэ цэнийг бий болгохын тулд яах ёстой вэ? Үнэ цэнээ яаж өсгөх вэ? гэх зэрэг чухал асуултад “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт л хариулт өгнө.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Бүх талын боловсрол олгох сургалтын 5 талт зарчим
Олон талт байдлын талаарх ойлголт хүүхдийн боловсролд хэрхэн давуу тал болдог вэ?