Олон түмний харилцааны онол (ном)
Олон түмний харилцааны онол ном (УБ. 2009. 13.7 х.х)
Номын зохиогч Авирмэдийн Оюунгэрэл нь сэтгүүл зүйн магистр, сонины сурвалжлагчаар 12 жил ажилласан болон сэтгүүл зүйн багшаар 13 жил дахь жилдээ ажиллаж байх туршлага дээр тулгуурлан "Олон түмний харилцааны онол" номоо хэвлүүлжээ.
Өдгөө А.Оюунгэрэл нь сэтгүүл зүйн багшаар 24 дэх жилдээ ажиллаж байна.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Зохиогч А.Оюунгэрэл номын зорилгоо удиртгал хэсэгт багт дөрөв тоймлож оруулж өгсөн. Үүнд:
- Номын зорилго
- Номын ач холбогдол
- Номын нэрийн тухай тайлбар
- Ном уншихдаа анхаарах зүйлс
Номын удиртгал хэсгээс зохиогч 1.Мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээ үндэслэдэг гол гол онолуудыг тайлбарлахад, 2.Онолуудын нэр томьёо, нэршлийг мэдэх буюу онолын хоцрогдлоо арилгахад, 3.Эрдэм шинжилгээ судалгааны ажлын тулгуур суурь болгоход, 4.Онолын гол ойлголтыг тодотгож тэмдэглэхэд оршсон гэж тодорхойлж болох юм.
Номын нэрийн учиг
[засварлах | кодоор засварлах]А.Оюунгэрэл номдоо нэршил, нэр томьёог тодорхойлсон. Ингэхдээ Д.Алтангэрэл, Ц.Дамдинсүрэн, А.Лувсанвандан нарын орчуулгыг эш татсан байна.
Толь бичигт
[засварлах | кодоор засварлах]- Д.Алтангэрэл, Англи-Монгол толь бичигт "mass" гэдгийг олон түмэн, ард олон гэж буулгажээ.
- Ц.Дамдинсүрэн, А.Лувсанвандан нарын зохиосон “Орос-Монгол Толь” номонд “масса” гэж үгийг “олон түмэн, өргөн олон, өргөн түмэн” гэж орчуулсан.
Ялгаа зааг
[засварлах | кодоор засварлах]- Олон түмний харилцаа (Mass communication)
- Олон түмний хэвлэл мэдээлэл (Mass media) Олон түмний мэдээллийн хэрэгсэл
- Олон нийтийн хэвлэл мэдээлэл (Public media)
- Олон нийтийн харилцаа PR (Public Relation)
Номын агуулга
[засварлах | кодоор засварлах]"Олон түмний харилцааны онол" ном нь Удиртгал, 15 бүлэг , Төгсгөл хэсэгтэй. Номын удиртгал хэсэгт номын зорилго ба тайлбарыг оруулжээ. Mass media гэдгийг Олон түмний хэвлэл мэдээлэл гээд ОТХМ гэж товчилсон байна.
- Удиртгал
- I бүлэг. Нийгэм дэх олон түмний харилцаа
- II бүлэг. Олон түмний хэвлэл мэдээлэл ба нийгэм: Түүхэн үе шат, хөгжил ба хандлага
- III бүлэг. Олон түмний харилцааг судлахын ач холбогдол, зорилго, хэлбэрүүд
- IV бүлэг. Олон түмний харилцааны хэм хэмжээний онолууд
- V бүлэг. ОТХМ-ийн агуулга: сэдэв, концепци ба судлах аргууд
- VI бүлэг ОТХМ-ийн үүрэг хариуцлага
- VII бүлэг. ОТХМ дэх сэтгүүлзүйн зарчим, төрөл зүйл ба бичвэр
- VIII бүлэг. ОТХМ-ийн хэрэглэгчдийг судлах
- IX бүлэг. ОТХМ-ийн үр нөлөө
- X бүлэг. ОТХМ-ийн үр нөлөөний онолууд
- XI бүлэг. ОТХМ-ийн бүтэц, зохион байгуулалт
- XII бүлэг. ОТХМ-ийн эдийн засаг ба зар сурталчилгаа
- XIII бүлэг. Үзэл суртал ба олон нийтийн санаа бодол
- XIV бүлэг. Шинэ хэрэгсэл ба шинэ онолууд
- XV бүлэг. ОТХМ-ийн судалгааг шийдвэр гаргахад хэрэглэх нь
- Төгсгөлийн үг
Удиртгал хэсэгт
[засварлах | кодоор засварлах]Энэ ном нь цэвэр онолын ойлголт өгөхөд чиглэсэн "олон түмний харилцааны онол" буюу мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээ үндэслэдэг гол гол онолуудыгсэдэвчлэн тусгасан гэдгээ өгүүлж эхэлдэг.
Олон түмний харилцааны онолын ойлголт хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгын судалгааны онолын нэр томъёоны асуудлыг тодорхой тоймтой болгож өгсөн.
Номын 15 бүлэгт
[засварлах | кодоор засварлах]Онолын нэр томьёо, гол судлаачид олон түмний харилцааны асуудалд судлаачид хэрхэн хандаж, ямар хандлагаар судалж байсныг багтаажээ.
Төгсгөлийн үг хэсэгт
[засварлах | кодоор засварлах]Үе үеийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан нийгмийн харилцааны тухай үндсэн 11 асуултад тохирох товч тодорхой хариултыг өгснөөр өндөрлөжээ.
Үнэ цэн
[засварлах | кодоор засварлах]Олон түмний харилцаа гэдэг нэршил, нэр томьёо сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт гаргаж ирсэн. Олон түмний харилцааны онолуудыг монгол тайлбарыг цэгцтэй, тодорхой, нямбай гаргаж өгсөн.