Jump to content

Олон улсын Агаарын тээврийн Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олон улсын Агаарын тээврийн Холбооны таних тэмдэг

Олон улсын Агаарын тээврийн Холбоо, товч. ОУАТХ (англи. International Air Transport Association, товч. IATA) Олон улсын Засгийн газрын бус байгууллага. Төв байр нь Канадын Монреал хотод оршдог бөгөөд Европ дахь төв нь Швейцарын Женев хотод байралдаг байна. Тус олон улсын байгууллага нь дэлхийн 120 улсад өөрийн төлөөлөгчийн газартай.

Олон улсын Агаарын тээврийн Холбоо, ОУАТХ нь 1945 оны 4-р сарын 19-нд Кубын Хавана хотод үүсгэн байгуулагдсан. ОУАТХ —бол дэлхийн хэрэглэгчдийн ашиг тусын тулд аюулгүй, найдвартай, хэмнэлттэй агаарын аялалыг дэмжих зорилгоор агаарын тээврийн компаниудын хамтын ажиллагааны үндсэн механизм юм.

ОУАТХ үүсгэн байгуулагдахдаа Европ, Хойд Америкийн 31 орны 57 гишүүнтэй байсан. Орчин үед дэлхийн өнцөг булан бүрт 120 орны (2021 оны 1-р сарын 10-ны байдлаар) 290 гишүүнтэй бөгөөд олон улсын нийт нислэгийн 82 хувийг гүйцэтгэдэг байна.

Тус холбоо нь нислэгийн аюулгүй байдал, нислэг, тарифын бодлого, засвар үйлчилгээ, онгоцны аюулгүй байдал, олон улсын стандартыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага- ICAO (англи. International Civil Aviation Organization. ICAO )-тай хамтран боловсруулах гэх мэт чиглэлээр агаарын тээврийн салбарын эрх ашгийг зохицуулагч, төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг.

Олон улсын Агаарын тээврийн Холбооны хамгийн чухал үйл ажиллагаа бол агаарын тээврийн байгууллагуудын хоорондын харилцан тооцоог агаарын тийзний төвийг сахисан хэлбэрээр борлуулах системд үндэслэн зохион байгуулах явдал юм. 1948 онд тус олон улсын байгууллагын Крилинг танхим (англи. IATA Clearing House) үйл ажиллагаагаа эхлүүлж, агаарын тээврийн компаниудын харилцан тооцоог баталгаажуулдаг байна.

Олон улсын Агаарын тээврийн холбоо 2007 оноос агаарын тээврийн худалдаанд цахим тасалбарт бүрэн шилжсэнээ зарласан.

ОУАТХ нь ангилах зорилгоор нисэх онгоцны буудал, агаарын тээврийн компаниуд болон онгоцны төрлүүдэд тусгай код өгдөг байна.