Jump to content

Олон улсын хориг арга хэмжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын хориг арга хэмжээ нь улс төрийн болон, эдийн засгийн шийдвэр, бусад улсуулдтай дипломат харилцаа тогтоох, олон улсын хууль, энх тайван, аюулгүй байдалд халдаж байгаа аюулын эсрэг хамгаалан хэрэгжүүлж буй олон талт эсвэл бүс нутгын хэмжээн дэх улс төрийн шийдвэрүүд юм. Энэхүү шийдвэрүүдэд тулгарсан аюул арилсан, шинээр аюул заналхийлээгүй үед л хүчэнгүй болдог, түр зуур ноогдуулсан эдийн засгийн, худалдаа, дипломат, соёлын эсвэл бусад хязгаарлалт(хориг арга хэмжээний хэм хэмжээнд) тогтоосон хязаарууд багтдаг.

Нэгдсэн үндэсний дүрмүүдийн VII бүлэгт зааснаар зөвхөн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хориг арга хэмжээ тогтоох эрхтэй(41-р бүлэг) ба бүх НҮБ-ын гишүүн орнууд үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй(2,2-р бүлэг). Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын нийгэмлэгийн хамгийн хүчтэй, хөнөөл багатай арга болж өгдөг юм. Цэргийн хүчин хориг арга хэмжээнд багтдаггүй. Гэхдээ хэрэв хориг арга хэмжээ үр дүнгүй байвал тусдаа бүлэг болох 42-р бүлгийн доор цэргийн хүчин аюулгүй байдлын зөвлөлөөр зөвшөөрөгдөж болно.