Jump to content

Онгоцны түлш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Онгоцны түлш нь газрын тосны түлш эсвэл газрын тос ба синтетик түлшний хольц бөгөөд нисэх онгоцны тэжээл болгон ашигладаг. Эдгээр түлшинд газраар ашигладаг түлшнээс илүү хатуу шаардлага тавьдаг бөгөөд тээвэрлэх, хадгалах зэрэг түлшний чадвар ба зохицуулах чанарыг хадгалах эсвэл сайжруулахын тулд нэмэлт бодис оруулсан байдаг. Тэдгээр нь хий турбин суурьтай хөдөлгүүрт зориулсан керосин суурьтай (JP 8 ба JET A-1) түлш юм. Пистон хөдөлгүүртэй онгоц нь хар тугалгатай бензин, дизель хөдөлгүүртэй онгоц нь тийрэлтэт онгоцны (керосин) бензин хэрэглэж болно. 2012 он гэхэд Америкийн нисэх хүчний бүх онгоцнууд түлшний үнийг тогтворжуулахын тулд нүүрс эсвэл байгалийн хийнээс гаргаж авсан 50-50 хэмжээтэй керосин ба синтетик хольц бүхий гэрчилгээтэй болсон.

Тийрэлтэт онгоцны түлш нь хар тугалгагүй керосин (JET A-1) эсвэл нафта керосины (JET B) хольц. Дизель түлштэй төстэй, шахалттай ноцдог хөдөлгүүр эсвэл турбин хөдөлгүүрийн аль алинд ашигладаг.JET-A нь орчин үеийн арилжааны агаарын тээврүүдийг эрчим хүчээр хангадаг, маш сайн боловсруулсан керосины хольц бөгөөд 49’С (120’F) ба түүнээс дээш температурт шатдаг. Керосин суурьтай түлш нь бензин суурьтай түлшнээс илүү шатах цэгийн хамгийн бага  нь өндөр температуртай байх тул илүү өндөр температур шаардагддаг.