Онлайн бизнес
Онлайн бизнес буюу Цахим (Э- буюу электрон-) бизнес гэдэг нь интернет болон интернетийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг /боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг хэлнэ. Харин Э-худалдаа гэдэг нь э-бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернет технологийн тусламжтайгаар биет болон биет бус бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална гэсэн үг юм. Жишээлбэл, цахим худалдаа нь бизнесийн дарааллын (дүрэм журмын) үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг энгийн хялбараар гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг нийлүүлэх, зардлыг бууруулах, худалдан авагчдын сэтгэл ханамжийг өсгөх мөн аж ахуйн нэгжийг дахин бий болгох, эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн нэгжийг бий болгох зэрэг үүрэг дагалдаж байдаг. Э-бизнесийн бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь э-маркетинг юм. “Э-маркетинг“-ийн тусламжтайгаар маш бага зардлаар зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.