Jump to content

Онолтын ари

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шивээ хиагт дуурийн Онолтын ари Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн цомог зохиолоор Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д. Лувсаншарав 1971 онд Шивээ хиагт 3 дахь дууриа бичжээ. Шивээ Хиагт дуурьт ардын хувьсгал ялж Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлсөн түүхэн үйл явдлыг харуулсан юм. Дуурийн гол дүр болох Онолтын ари нь өвгөний сэтгэлийн дотоод ертөнцийг нээн харуулахад зориулагдсан бөгөөд уг дуурийн хөгжмийн *нандин шигтгээ болно. Шаналан зовсон Онолт өвгөний сэтгэлийн их зовиурыг эндээс бид сонсож болно.