Оргил цаг
Оргил цаг (англ. peak hour- үгчилсэн орчуулга) — Хот суурин газар амьдардаг иргэдийн хамгийн их хөдөлгөөнтэй үеийг хэлнэ. Үндсэндээ гэрээсээ ажил, сургууль өглөө орох үе (07:00-09:00 цаг орчим) буюу орой гэр рүүгээ буцах үе (17:00-19:00 цаг) юм.
Оргил цаг нь ихэвчлэн ажлын өдрүүдэд болдог. Цаг агаар сайхан үед ихэнх хүмүүс байгаль руу гарах гэж байгаа амралтын өдрүүдээр хотоос гарах ачаалал ихтэй байдаг. Энэ үед нийтийн тээвэр, хурдны зам, хотын захын замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
Монгол улсад 2000-аад оноос эхлэж Оргил цаг гэдэг ойлготтой тулгарч эхэлсэн. Үндсэндээ хувийн машин ихсэж 1990-ээд оноос өмнө Улаанбаатар хотод 400 орчим мянган хүн амтай байсан бөгөөд хот төлөвлөлт 500 орчим мянган хүн амтай байхаар тооцолж байсантай холбоотой.