Оргил (дуучин)

Оргил
Бүтэн нэрБаасансүрэнгийн Оргил
Төрсөн өдөр1990 оны 4-р сарын 20
Төрсөн он1990
Төрсөн газарХаной
Яс үндэсХалх
Үр хүүхэд1
Дуулдаг хэлМонгол
УрсгалПоп, R&B
ХамтлагБид4
Төгссөн ньСоёл Урлагийн Их Сургууль

Баасансүрэнгийн Оргил (тайзны нэр: Оргил) нь Вьетнамын поп, r&b дуучин, дуу зохиогч. 1990 оны 4-р сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, айлын ганц хүүхэд.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Оргил СУИС-н эстрад дуулаачийн ангийг 2014 онд төгссөн.[1]

Хөгжмийн замнал[засварлах | кодоор засварлах]

Оргил багаасаа хөгжмийн гэр бүлд өссөн. Оргилын ээж дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Багадаа өвөө эмээ дээрээ өссөн. Өвөө нь Жамъян хуурчийн анхны шавь Балжир гэж хүн байсан. Эмээ нь Төмөр замын соёлын ордонд шанз тоглодог байжээ.[2] Оргил багаасаа тамирчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд жудогоор хичээллэж байгаад хөлдөө гэмтэл авсанаас хойш дахин хичээллэхээ больсон юм. 10 жилдээ сургуулийнхаа найрал дуунд дуулдаг, урлагийн үзлэгт хип-хоп хамтлагаараа орж дахилтыг нь дуулдаг байсан.[3]

Бид4[засварлах | кодоор засварлах]

Оргил нь "Боловсрол суваг" телевиз, "B Production" хамтран зохион байгуулсан "Камертон-2" шоуны ялагчдын нэг.[4] Нийт 700 гаруй оролцогчидтой таван сар үргэлжилсэн шоунаас өөрсдийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөөр Д.Зориг, Б.Оргил, Б.Замбалгарав, Б.Баярмандах нар шалгарч, "Бид4" хамтлагийг байгуулсан бөгөөд 2014 оны 6-р сарын 27-д анхны таван дуутай EP цомгоо хамтлагийн нэрээр нэрлэн B Production-с гаргасан.[5] [6]

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

2012 онд "Франц үнсэлт" киноны дуу "Je T'aime"-г амилуулж олон нийтэд танигдсан бөгөөд 2015 онд найруулагч Г. Анхбаярын "Хожлын Нүүдэл" киноны дуу "Loving You" дуу нь ихээхэн амжилт олж, түүний араас хэд хэдэн киноны уран бүтээлүүд дээр ажиллажээ. Тодруулбал, Soulful, Энэ удаа (хамт. NMN), Сүүлийн бороо зэрэг бие даасан уран бүтээлүүд нь хит болж байсан түүхтэй. Оргил хэсэг хугацаанд урлагаас завсарлаж байгаад 2022 онд дуучин Укатай хамтран "Ганцаар дуулаач" уран бүтээлээ гаргаж эргэн эрэлт хийж, тус дуугаа мөн 2022 оны Voice шоу дээр уригдан амьдаар дуулсан.

Voice шоу[засварлах | кодоор засварлах]

2018 онд The Voice of Mongoliaшоуны нэгдүгээр улиралд оролцон гуравдугаар шатанд хасагдсан.

The Voice шоуны үзүүлбэрүүд

Stage Song Original artist Result
Blind Audition (1st stage) Earned It" The Weeknd Ука эргэсэн. Укагийн багт нэгдсэн
The Battles (2nd stage) "The Man Who Can't Be Moved" The Script Шүүгч, дасгалжуулагчид сонгосон
The Knockouts (3rd stage) "Wish I Knew You" The Revivalists Хасагдсан

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Оргил эхнэр, охины хамт амьдарч байна.[7]

References[засварлах | кодоор засварлах]

  1. “Бид4” хамтлагийн дуучин Б.Оргил: Биднээс гарч байгаа хайр дурлалын гоё мэдрэмж, хүсэл мөрөөдлийг мэдрээсэй · Dorgio.mn
  2. Zindaa. "Б.Оргил: Дуучин болох зорилго маань сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр биш". news.zindaa.mn (in англи). Retrieved 2022-07-20.
  3. “Бид4” хамтлагийн дуучин Б.Оргил: Биднээс гарч байгаа хайр дурлалын гоё мэдрэмж, хүсэл мөрөөдлийг мэдрээсэй · Dorgio.mn
  4. Zindaa. "Б.Оргил: Дуучин болох зорилго маань сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр биш". news.zindaa.mn (in англи). Retrieved 2022-07-20.
  5. СКАЙТЕЛ КОМПАНИ “КАМЕРТОН 2” ХАМТЛАГИЙН АВЪЯАСЛАГ ЗАЛУУСЫГ ДАХИН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА (skytel.mn)
  6. “Бид4” хамтлаг шинэ цомгийн өдөрлөг хийнэ (24tsag.mn)
  7. Дуучин Б.Оргил аав болжээ – tac.mn