Орион (одны орд)
Орион нь эртнээс нийтэд танигдсан одны орд бөгөөд дэлхий даяар ажиглагддаг ба огторгуйн экватор дээр оршдог. Ордыг эртний грекийн домогт гардаг анчин Орионоор нэршжээ. Ордын хамгийн тод одод нь Ригел, Бэтэлгюс мөн цэнхэр-цагаан аврага болно.
Орионы бүсэнд байдаг хамгийн хурц харагддаг гурван оддыг нь Зета (Алнитак), Эпсилон (Алнилам), Делта (Минтака) гэдэг. Алнитак нь дэлхийгээс 800 гэрлийн жилийн зайтай ба манай нарнаас 100 000 дахин хурц гэрэлтдэг од юм, үүний ихэнх цацраг нь хүний нүдэнд үл үзэгдэх хэт ягаан туяа юм; Алнилам нь дэлхийгээс 1340 гэрлийн жилийн зайтай, 1,7-ийн хэмжээнд гэрэлтдэг бөгөөд хэт ягаан туяаны гэрэлтэлт нь нарнаас 375000 дахин хурц; Минтака нь дэлхийгээс 915 гэрлийн жилийн зайтай, 2,21-ийн хэмжээнд гэрэлтдэг бөгөөд энэ нь хос одод бөгөөд нарнаас 90 000 дахин хурц ба 5,73 өдөрт нэгнээ тойрдог.
Эртний археологийн олдвороос Орионыг хүмүүс 32000-38000 жилийн өмнөөс ажиглаж таньж гар урлалын зүйлс дээрээ сийлж тэмдэглэж иржээ. Ордын онцлог дүрс нь дэлхий даяар олон янзын түүхэнд дурсагддаг байна. Орион нь орчин үед билэг тэмдэг маягаар өргөн хэрэглэгддэг.
Одод баримжаалагч
[засварлах | кодоор засварлах]Орионы ордоор бусад оддыг олход амархан болдог. Түүний бүсний чигээр урагшаа Сириус (α CMa), хойд чигээр хойш Алдебаран (α Tau) оршдог. Мөрнийх нь чигээр зүүн тийш Просион (α CMi), Ригел ба Бэтэлгюсийн шугмаар Кастор ба Поллюкс (α Gem and β Gem) оршино.