Ороолонгийн Элбэгтөгс
Зохиолч яруу найрагч Өөлд овогт Ороолонгийн Элбэгтөгс 1986 оны 3 сарын 5-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2004 онд Дундговь аймгийн ЭДЦС-ийг төгсөж, 2008 онд МУБИС-ийн МоСС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. Утга зохиолын Хөх мэдрэхүй бүлгэмийн гишүүн.
2002 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
“Алтан үе” яруу найргийн (2003)
"Чимээгүй хот" яруу найргийн (2008)
"Хөх мэдрэхүй-шүлгийн цоморлиг" хамтын (2010)
"Эмгэнэлийн үр хөврөл" яруу найргийн (2012)
"Чөлөөт шувуу" яруу найргийн (2015)
"Бүслэлт" өгүүллэгийн (2015)
"Тэнцвэр" яруу найргийн (2019) номууд хэвлүүлсэн.
О.Элбэгтөгсийн зохиол "Надтай үлдээч" уянгын драмын жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч А.Чингүн найруулж 2019 оны 09-р сард үзэгчдийг хүртээл болгосон.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.