Оросын Ажилчны Социал Демократ Нам

Оросын Ажилчны Социал Демократ Нам гэж Оросын Хаант Улсын үед дангаараа захирах монархи төрийн эсрэг ажилчин ангийн төрийг байгуулахын төлөө марксист үзэл суртлыг өөрийн мөрдлөг болгосон улс төрийн нам юм. Энэ намыг үүсгэн байгуулагч нь оросын анхны марксистуудын нэг Георгий Плеханов мөн Павел Аксельрод, Вера Засулич нар юм. Энэ нам нь нууц байдалд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үзэл суртлын ялгааны зөрчлөөс болж олонхи буюу большевик фракц болон цөөнх буюу меньшевик фракц болж задарсан байна.