Jump to content

Оросын Боловсролын Академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оросын Боловсролын академийн 2011 оны нэгдсэн хурал

Оросын Боловсролын Академи- (орос.- Российская академия Образования, товчоор-РАО) ОХУ-ын Засгийн газрын харьяа Боловсролын бодлогын асуудлыг эрхэлдэг төсвийн байгууллага.

1943 оны 10-р сарын 6-ны өдөр ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлөөс ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн тогтоолыг боловсруулж, сурган хүмүүжүүлэх салбарт анхны иж бүрэн судалгааны байгууллага болох ЗХУ-ийн Сурган хүмүүжүүлэх Шинжлэх Ухааны Академийг байгуулсан. 1991 оны хоёрдугаар хагаст дотоодын нийгмийг эрчимтэй, эрс өөрчлөгдсөний дараа буюу ЗСБНХУ-ын задралын үр дүнд шинжлэх ухааны академийн өөрчлөгдсөн бөгөөд 1992 оны эхний хагаст ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн үндсэн дээр Оросын Боловсролын Академи байгуулагдсан.

    Оросын Боловсролын Академи (ОБА) нь гадаадын улс орнуудын туршлага, ОХУ-ын нийгмийн дэхь ард түмний соёлын ёс заншил ба нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг харгалзан ОХУ дахь боловсролын шинжлэх ухааны үндэс суурийг боловсруулж, судалгаа хийж байна. Боловсролын технологи, хэрэглэгдэхүүн, сурч хүмүүжих байгууллагын хэлбэрийг турших, түүнчлэн Оросын сурган хүмүүжүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа, туршилт зэргийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх гол байгууллага нь юм. Боловсролын Академи нь дээд, мэргэжлийн, нийтийн боловсролын салбарын багш болон сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх системийг боловсронгуй болгох, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны ажилтан, судлаачдын төвшнийг нэмэгдүүлэх тэднийг бэлтгэх үүднээс сургалтын болон боловсролын байгууллагуудад шинжлэх ухаанч аргазүйн туслалцаа үзүүлнэ.

    ОБА-ын онцгой нэг үйл ажиллагааны чиглэл нь боловсролын хөгжлийн орчин үеийн болон түүхэн туршлага мөн сурган хүмүүжүүлэх онолыг олон нийтэд түгээн, танилцуулах юм.

Бүс нутгийн 8 салбартай:

  • Сибирийн холбооны бүс (Красноярскийн их сургууль дээр үйл ажиллагаагаа явуулдаг); http://rusacademedu.ru/sibirskij-federalnyj-okrug/
  • Баруун хойд холбооны бүс http://rusacademedu.ru/severo-zapadnyj-federalnyj-okrug/ (Санкт-Петербург хотын Оросын багшийн сургуулийн бааз дээр);
  • Уралын холбооны бүс http://rusacademedu.ru/uralskij-federalnyj-okrug/
  • Өмнөд Кавказын холбооны бүс http://rusacademedu.ru/severo-kavkazskij-federalnyj-okrug/
  • Өмнөд холбооны бүс (Ростовын багшийн их сургуулийн бааз дээр); http://rusacademedu.ru/yuzhnyj-federalnyj-okrug/
  • Төвийн холбооны бүс (заах арга зүйн инновацын институт болон сэтгэл судлалын институтийн бааз дээр); http://rusacademedu.ru/centralnyj-federalnyj-okrug/
  • Поволжийн салбар (Казань). Боловсролын хөгжлийн стратегийн институт /Холбооны улсын санхүүжилттэй шинжлэх ухааны байгууллага/ http://rusacademedu.ru/privolzhskij-federalnyj-okrug/
  • Алс дорнодын холбооны бүс - http://rusacademedu.ru/dalnevostochnyj-federalnyj-okrug/


Монгол улсын Боловсролын хүрээлэн ОХУ-ын Боловсролын Академи хооронд хамтран ажиллах баримт бичиг 2021 онд байгуулсан.