Орчуулга.мн
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Компанийн төрөл | Хувийн |
|---|---|
| Аж үйлдвэрийн салбар | Орчуулга |
| Байгуулагдсан | 2006 он, Улаанбаатар, Монгол |
| Төв байр | Гранд оффис, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар , Монгол |
Ажилчдын тоо | 80-100 |
| Вэб сайт | www.orchuulga.mn |
Орчуулга.мн (Англи хэл: orchuulga.mn) нь Монгол улсын Улаанбаатар хотод орших бичгийн голдуу орчуулгын үйлчилгээгээр дагнасан баталгаат орчуулгын үйлчилгээний платформ юм. Тус вэб сайт нь “Мон Тай Сино Групп” ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд “Мон Тай Сино Групп” ХХК нь Монголын анхдагч орчуулгын товчоонуудын нэг “Смайл Ангел” ХХК-ийн суурин дээр 2016 онд шинэчилсэн зохион байгуулалт хийх замаар үүсгэн байгуулагдсан юм.
Компани нь эдүгээ мэргэжлийн орчуулагч нарт зориулсан dictionary.mn[permanent dead link] цогц платформыг давхар хөгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү платформ нь зөвхөн orchuulga.mn-ын орчуулагч нарын дунд хаалттай хүрээнд ашиглагддаг байна.
Орчуулга.мн сайт нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд судалгаагаар үйлчлүүлэгчдийн 97 хувь нь өндөр сэтгэл ханамжтай гарсан байна.
Орчуулга.мн сайт нь Хятад, Орос, Англи, Япон, Турк, Солонгос, Унгар, Тайланд зэрэг хэл дээр нарийн мэргэшсэн мэргэжлийн орчуулагч нараараа дамжуулан төрөл бүрийн нарийн мэргэжлийн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг.