Jump to content

Осилоскоп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Осилоскоп нь цаг хугацааны функцээр нэг эсвэл хэд хэдэн дохионы янз бүрийн хүчдэлийг графикаар харуулдаг цахилгаан хэрэгсэл юм. Үүний гол зорилго нь цахилгаан сигналаар дамжуулан программыг тохируулах, дүн шинжилгээ хийх, шинж чанарыг тодорхойлох зэргийн мэдээллийг авах юм. Тухайн үзүүлж буй долгионы хэлбэрийг далайц, давтамж, өсөлтийн хугацаа, хугацааны интервал, гажуудал болон бусад шинж чанаруудаар нь шинжилдэг. Эхэндээ, эдгээр утгыг тооцоолохын тулд долгионы хэлбэрийг дэлгэцэнд суурилуулсан масштабын дагуу гараар хэмжих шаардлагатай байв. Харин орчин үеийн тоон хэрэгслүүд эдгээрийг шууд тооцоолж харуулах боломжтой болгожээ.

Осилоскопыг шинжлэх ухаан, инженерчлэл, био анагаах ухаан, автомашин, харилцааны холбооны салбарт ашигладаг. Ерөнхий зориулалтаар ашигладаг багажийг цахилгаан тоног төхөөрөмж болон лаборторийн ажилд түлхүү ашигладаг. Харин тусгай осилоскопыг автомашиныг асаах эсвэл зүрхний цохилтны долгионыг зүрхний бичлэг болгон гаргахад ашигладаг.

Цахилгаан механик осилоскопын тусламжтайгаар цахилгаан хүчдэлийн өндөр хурдтай үзэгдлийг эрт үед бүтээж байжээ. Энэ нь өндөр хурдны хүчдэлийн өөрчлөлтийн талаар үнэ цэнэтэй ойлголт өгсөн боловч гэхдээ энэ нь маш бага давтамжийн хариу үйлдэлтэй байсан ба өмнө нь ашиглаж байсан электрон цацрагийн хоолойг осилоскопоор орлуулж байжээ.