Jump to content

Осорын Батсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Осорын Батсайхан (1954-1989) - Монголын сонгодог урлагийн балетчин.

Монгол улсын Гавьяат жүжигчин Улаанхүүгийн Осорын 10 хүүхдийн дунд хүү болж төрсөн юм. Тэрээр мөн Гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн ах юм.

1973 онд О.Батсайхан Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж, алдарт Ж.Жав багшийн шавь байсан.

1974-1989 он хүртэл 15 жил Дуурь бүжгийн театрын гоцлооч нь байсан тэрээр 1989 онд хүний гарт амь үрэгджээ.

Гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзий: “Миний ах бүх л балетын гол дүрд бүжиглэсэн. Хамт бүжиглэж байсан хүн нь Ардын жүжигчин цол авчихаад байхад ахад минь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг ч байдаггүй байсан".