Jump to content

Остеопороз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Остеопороз (Яс сийрэгжих) нь ясны бүтэц болон эд эс өөрчлөгдөн хэврэгшиж, амархан хугарч гэмтэхэд хүрдэг өвчин юм. Яс сийрэгжих өвчний хүндрэлийн үед гарын шуу, чөмөгний толгой, сүүж зэрэг хэврэг яс амархан хугардаг байна. Хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол бие махбод нь бусад гол эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг яснаас шууд авч эхэлдэг. Ингэснээр яс сийрэгжих, зүрх дэлсэх, цочимтгой болох, шөрмөс татах, шүд хэврэгших, хугарах шинж тэмдэг илэрдэг. Яс сийрэгжилтийн шалтгааныг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч шалтгаанд: эстроген дааврын дутагдал,насжилттай холбоотой Хоёрдогч шалтгаанд: цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн гуравны нэгд,өндөр настай эрэгтэйчүүдэд,цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд нь ясны алдагдлын хавсарсан шалтгаантай байдаг. -дотоод шүүрлийн өөрчлөлт -хоол боловсруулах замын өвчин,хоол тэжээлийн нөхцөл -бөөрний өвчин -ревматологийн өвчин -цусны өвчин -удамшлын шалтгаант -бусад:порфирий,саркоидоз,хөдөлгөөнгүй байх,жирэмслэлт,хүүхдээ удаан хугацаанд хөхүүлэх,уушигны архаг бөглөрөлтөт өвчин,тариагаар хооллох