Jump to content

Отгонбатын Энх-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Отгонбатын Энх-Эрдэнэ (1997 оны 4-р сарын 10-нд төрсөн ) - классик кантри буюу барууны кантри жанраар дуулдаг, Монголын дуучин.

О.Энх-Эрдэнэ дээрээ нэг эгчтэй, айлын бага хүү ажээ. Тэднийхэн Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд багаасаа гитар тоглож, дуу дуулж эхэлжээ.

О.Энх-Эрдэнэ 2016 онд 19 насандаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, ялагч болсон нь олны танил болгожээ.

ШУТИС-д Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж байна.

2018 онд тэр Америкийн “The World’s Best” шоу тэмцээнд оролцож байсан. Түүнийхээ дараа Андрив Лэйн студитэй хамтарч ажиллаад, хоёр дуу цацсан. Шүүгчээр нь реппер Rockitbay оролцсон байдаг.

Тэр анхны уран бүтээлийн цомгоо 2023 онд “Амьдрал баян” нэртэйгээр гаргасан байдаг. Уг цомог нь “Арван тавны сар”, “Epilogy”, “Зүрхний хайр” зэрэг есөн дуунаас бүтжээ.

“America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд тэр Гарт Бруксийн “Friends in Low Places” дууг дуулсан. Түүнийг дуулж дууссаны дараа тус шоуны үзэгчдэд “хамгийн хатуу шүүгч” гэдгээрээ алдаршсан Саймон Коуэлл хамгийн эхэнд босож, “Чи сая ам барьсан уу?" гэж асууж байсан байна.