Отгонтэнгэр Их Сургууль
Отгонтэнгэр Их Сургууль нь 1991 оны 11-р сард Боловсролын Яамны сайдын тушаалаар “Оюунхоролын Хувийн дээд сургууль” нэртэйгээр байгуулагдсан ба үүсгэн байгуулагдсанаасаа хойш англи, франц, хятад, япон, герман, орос, испани, хэлний багш орчуулагч, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, тээврийн менежмент, сэтгүүл зүй, санхүүгийн удирлага, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж одоо Отгонтэнгэр Их Сургууль болтлоо өргөжсөн.
Товч танилцуулга
[засварлах | кодоор засварлах]2005-2006 оны хичээлийн жилд Аялал жуучлал-орчуулагч, олон улсын менежмент, олон улсын сэтгүүл зүй, солонгос хэлний орчуулагчийн анги шинээр нээн сургалт явуулж байна. Отгонтэнгэр Их Сургуулийг өнөөдөр нийт 1900 гаруй оюутан төгсөж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ажил хөдөлмөрөөрөө хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь дараагийн шатны сургалтанд суралцах буюу мэргэжлээрээ ажиллаж байна. Дээд боловсролын байгууллагад тавигдах Үндсэн шаардлага, шалгуурыг хангасан тул 1999 онд анхны магадлан итгэмжлэгдсэн их сургууль болсон юм. Отгонтэнгэр Их Сургууль 14 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулах материаллаг баазтай, санхүүгийн чадавхитай хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болж чадсан.Цогоо Тус сургууль нь нийтдээ 7700 м2 талбай бүхий хичээлийн 3 байранд 1200 гаруй оюутан суралцаж байна. Оюутны сурах, ажиллах таатай орчинг бүрдүүлж өгсөн. Үүнд: номын сангийн цогцолбор, спорт заал, хурлын танхим, саун, билльярдын өрөө, интернет төв, компьютерийн болон фото студи, аудио видео хичээлийн, шүүн таслах ажиллагаа, оюуны өмчийн кабинетууд, лекцийн болон дадлагын хичээл явуулах тохилог анги танхимуудтай.
Эрхэм зорилго, зорилт
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг сонирхолд уян хатан зохицож чадах , хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.
Он цагийн товчоон
[засварлах | кодоор засварлах]- 1991 онд - Анх Англи, Герман, Хятад, Франц, Япон хэлний ангийн 187 оюутан 7 багштайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
- 1992 онд - 1080 м2 талбай бүхий хоёр давхар шинэ байранд шилжин орсноор Монгол улс дахь сургалтын үйл ажиллагааны зориулалтын байртай анхны хувийн дээд сургууль болов.
- 1993 онд - Орос, испани хэлний багш-орчуулагч мэргэжлийн анги шинээр нээж, сургууль нийт 7 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
- 1994 онд - Отгонтэнгэр дээд сургууль анхны төгсөлтөө хийж улс эх орондоо 101 мэргэжилтэй боловсон хүчин шинээр бэлтгэж өглөө. Автотээврийн эдийн засагч, менежер, олон улсын хуульч, сэтгүүлч, мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
- 1995 онд - Англи, орос хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэнхим, Роман-Герман хэлний тэнхим, Эрх зүйн тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
- 1996 онд- Сургууль зарим тэнхимийн зохион байгуулалтад өөрчлөлт хийж англи, орос хэлний тэнхимийг Англи хэлний тэнхим болгон өөрчлөв.
- 1998 онд-120 гаруй суудалтай номын сангийн цогцолбор, биеийн тамирын заал, хичээлийн танхим, үйлчилгээний төв бүхий 3 давхар 2404 м2 Б-корпусыг шинээр барьж ашиглалтанд оруулсан.
- 1999 онд- Тус сургууль Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж их сургуулийн стaтустай болов. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын мэргэжлээр шинээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
- 2000онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь салбар сургууль англи хэл, хуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.
- 2001 онд- Швейцарын соёлын төв байгуулагдан, Швейцарын номын сангийн монгол дахь сүлжээг бий болгов.
- 2002 онд- ААЭЗүйчийн II ангийн оюутан Д.Дашдэмбэрэл үг, аяыг нь зохиосон сургуулийн сүлд дуу төрөв. Отгонтэнгэр-TV-ийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулав.
- 2003 онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулж оёдолчин, мужаан, гоо засалч, үсчин, тогооч, нарийн боовчин зэрэг мэргэжлээр сургалт явуулж эхлэв.
- 2005 онд- 3500м2 талбай бүхий 5 давхар Сургалт-Бизнесийн цогцолборыг ашиглалтанд оруулсан. Мөн Олон улсын худалдааны менежмент, аялал жуучлалын менежмент, олон улсын эрх зүйч, солонгос хэлний ангиуд нээгдлээ.
Гадаад харилцаа
[засварлах | кодоор засварлах]Гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Манай хамт олон гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны Шүүх Эрх зүйн Шинэчлэлт төслийн хүрээнд хууль зүйн сургалтын агуулга, стантартыг боловсронгуй болгох дэд төсөл, АНУ-ын Шүүх эрх мэдэл шинэчлэл хөтөлбөртэй хамтран Шүүхийн ажиглагч төсөл, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран эрх зүйн нийтийн боловсрол төслийн хүрээнд зохиомжит теле цуврал нэвтрүүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хөгжлийг дэмжих төв, Японы Их Сургуулиудтай хамтран “Солонго” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Хамтран ажилладаг сургууль, олон нийтийн байгууллагууд:
- Сунг Сил Их Сургууль, Солонгос улс
- Юта Валли Стейт Коллеж, АНУ
- Багшийн Их Сургууль, Иркутск, ОХУ
- Хажеттебе Их Сургууль, Турк Улс
- Интернейшнэл Сургууль, Осака, Япон
- Комазава Их Сургууль, Токио, Япон
- Дайко Бунко Сургууль, Токио, Япон
- Сока Их Сургууль, Токио, Япон
- Германы Текникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
- Үндэсний Бүтээмжийн Төв
- АНУ-ын элчин сайдын яам
- Их Британи Улсын элчин сайдын яам
- Герман Улсын элчин сайдын яам
- Азийн сан
- Дэлхийн Банкны Шүүх Эрх Мэдлийн Шинэтгэл төсөл
- Монголын Их Дээд Сургуулиудын Консерциум
- Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо
- Боловсролын Магадлан Итгэмжлэлийн үндэсний Зөвлөл
- Монголын өмгөөлөгчдийн Холбоо
- Оюуны өмчийн газар
- Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим
- Сангийн сайдын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл
- Монголын Маркетингийн Холбоо
- Монголын Менежментийн Холбоо
- Улаанбаатар Дээд Сургууль
- Хууль Зүйн Үндэсний Төв
- Худалдан авах ажиллагааны төв
- Монголын Сэтгүүлчдийн Холбоо
- Чөлөөт Сэтгүүлчдийн Холбоо
- Японы Элчин Сайдын яам
- Хятадын Элчин Сайдын яам
- Швейцарын консулын газар
- Монголын бусад Их, Дээд Сургуулиуд
- Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт
зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ОТИС-ийн эрдмийн зөвлөл тус сургуулийн боловсролын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд сургуулийн Хүндэт Профессор, Хүндэт доктор цол олгодог.