Jump to content

Оюутны Холбоо ба Оюутан Конгресс (Монгол Улсын Их Сургууль)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо (МУИСОХ) нь Монгол улсын оюутны өөрөө удирдах ууган байгууллага бөгөөд МУИС-ийн эрхэм зорилгыг дээдэлж, 20000 гаран оюутны эрх, нийтлэг ашиг сонирхлыг Монгол улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор 1943 онд байгуулагдсан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

МУИС-ийн 11 бүрэлдэхүүн сургуульд нийт 20000 гаруй оюутан суралцдаг. Жил бүр Монгол улсын өнцөг булан бүрээс 3600 орчим, гадны орнуудаас 200 орчим оюутан элсэн орж тэр хэмжээгээр чадварлаг боловсон хүчин болж төгсөн гардаг.

МУИСОХ нь 11 бүрэлдэхүүн сургуулийн Оюутны зөвлөлүүд болон МУИС-ийн оюутнууд байгуулан төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс бүрддэг Клубүүдийн зөвлөл зэргээр дамжуулан бүх их дээд сургуулиудын оюутан, багш нар болон албан байгууллага, хувь хүмүүсийг хамарсан төсөвтэй болон төсөвгүй маш олон ажлыг зохион байгуулдаг. Жилд 55.000.000 төгрөгийн төсөв авч өөрийн үйл ажиллагаанд эрх барих дээд байгууллага Оюутан Конгрессоор дамжуулан зарцуулдаг. Мөн өөрийн төсвөөс гадна бусад эх үүсвэрээс санхүүжилт хайдаг. 20 000 оюутны эрх ашиг, чөлөөт цаг, сургалтын орчин нөхцөл, дотуур байр зэрэг олон асуудлыг хөндсөн үйл ажиллагаа явуулдаг.