Jump to content

Пани Ятодү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2013 он

Пани Ятодү — Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын эмэгтэй улс төрч. 2010 оноос 2022 он хүртэл Үндэсний Ассамблейн даргаар ажилласан. Лаосын цөөнх болох Хмонг үндэстэн. 1951 оны 2 дугаар сарын 18-нд Лаосын умард Сиенгхуанг мужид төрсөн.

1971-1975 онд БНСВУ-д Банк, санхүүгийн чиглэлээр дээд сургууль төгссөн.

  • 1976-1977 онд Вьентьян хотын Тусгай Банкны төсвийн тасгийн дэд дарга
  • 1977-1978 онд Лаосын төв Банкны сургалтын төвийн захирал
  • 1978-1982 онд Лаосын төв Банкны Валютын хэлтсийн дарга
  • 1982-1986 онд Лаосын төв Банкны Эдийн засаг, төлөвлөгөөний хэлтсийн дарга
  • 1986-1992 онд БНАЛАУ-ын Банкны дэд дарга
  • 1992-1995 онд ЛАХН-ын ТХ-ны гишүүн, БНАЛАУ-ын Банкны дэд дарга
  • 1996-1997 онд ЛАХН-ын ТХ-ны гишүүн, БНАЛАУ-ын Банкны дарга
  • 1997-2001 онд ЛҮА-н гишүүн, ЛҮА-н байнгын хорооны гишүүн, Үндэстэний хорооны дарга
  • 2002-2006 онд ЛҮА-н гишүүн, ЛҮА-н дэд дарга
  • 2006-2010 онд ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, ЛҮА-н гишүүн, ЛҮА-н дэд дарга
  • 2010-2015 онд ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, ЛҮА-н дарга
  • 2016 оны 4 дүгээр сард 8 дахь удаагийн сонгуулийн ЛҮА-н анхдугаар чуулганаас ЛҮА-н Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.

Вьетнам, англи хэлний мэдлэгтэй.

2012 онд Лаосын Үндэсний Ассамблейн даргын хувьд Монгол Улсад айлчилж байв.