Патусай-Ялалтын хаалга
Патусай-Ялалтын хаалга — Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотын төвд байрлах дурсгалын хөшөө цогцолбор. Патусай гэдэг нь хоёр үгнээс бүрдсэн үг юм. “Patu” пату- гэж “хаалга, гарц, үүд” , ‘Xai’ сай- гэж санскрит хэлний जयः (jayaḥ) гэдэг үг бөгөөд орчуулбал “ялалт” гэсэн утгатай үг юм. Эдгээр хоёр үгний нийлбэр нь “Ялалтын хаалга”. Энэ хөшөөг Франц Улсаас эрх чөлөө, тусгаар тогтнолоо олохын төлөө байлдан тэмцэж байсан лаосчуудын гэгээн дурсгалд зориулж босгожээ.
“Ялалтын хаалга”-ыг Там Сайастсен гэж лаос архитекторч хүний зургаар Лаосын Вант Улсын үед 1957-1968 онуудад барьж босгосон байна.
Анх “Анусавари” буюу лаос хэлээр “дурсгал” гэдэг нэртэй байгаад 1975 оноос БНАЛАУ байгуулагдсанаас хойш өнөөгийн Патусай нэрээр сольжээ.
Уг дурсгалын цогцолбор бурханы шашны “ухаалгаар найрсаг ханддаг байх, уяан хатан байх, үнэнч байх, нэр хүндтэй бүтэн байх болон цэцэглэл хөгжил авчрах” гэсэн таван сургаалийг төлөөлүүлэн таван хэсгээс бүрддэг байна. Ертөнцийн дөрвөн зүгийн билэгдэж дөрвөн үүдтэй бөгөөд үүд болгоны урд цөөрөмтэй. Цөөрмүүд нь цэргүүдийн эр зоригийг төлөөлүүлж бадамлянхуа цэцэг хэлбэртэй хийжээ. Цогцолборын дөрвөн буланг домогт гардаг Лаосын билэг тэмдэг болсон Нага хааны /хагас хүн хагас амьтан/ дүрсээр чимгэлсэн байна.
Ялалтын хаалганы дотор талд дээшээ үзмэрийн талбай руу гардаг хоёр шат байдаг. Хоёр давхарт лаосын баатруудад зориулсан мүзейн үзмэрүүд байрлуулжээ. Орой үдшийн цагаар гэрэлтүүлэг асаадаг бөгөөд Вьентьянчуудын явган зугаалах дуртай газрын нэг болсон бөгөөд гадны жуулчдын заавал үздэг үзмэрийн нэг юм.