Jump to content

Пеэтер Ярвелайд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ярвелайд, Пеэтер

Ярвелайд Пеэтер Мартович (эст. Peeter Jarvelaid, р. ноября 1957, Таллин) –эстоны эрх зүйч ба түүхч, Таллиний их сургуулийн профессор. Түүхийн судалгаанд семиотикийн хувь хүний баримжаатай чиглэлийг боловсруулав. Эстон, англи, герман, франц, орос, латив, финлянд, литов ба швед хэлнүүдэд европ ба эстоны боловсрол ба эрх зүйн түүхийн чиглэлээр олон тооны нийтлэлүүд хэвлүүлсэн. 2006 оноос ХХ зууны олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг. 

Ярвелайд Пеэтер Мартович Таллин хотод цэргийн гэр бүлд төрсөн. 1981 онд Тартугийн Их Сургуулийг төгссөн. 1990 онд “1889 оны шинэчлэл хүртэлх Тартугийн Их Сургуулийн хууль зүйн ухааны сургалтын түүх” сэдвээр бүх холбоотны эрх зүйн харилцааны хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалсан. [1]

     1981 оноос Тартугийн Их Сургуулийн хууль зүйн ухааны тэнхимд багш, 1992 оноос эхлэн эстонийн хууль эрх зүйн тэнхимийн профессор. 1997 онд Александр Фон Гумболдтын сангийн тэтгэлэгт хамрагдсанаар 1998-2000 ба 2012 онд Макс Планккийн Европын Түүхийн Их Сургууль, болон Германы бусад томоохон эрдэм шинжилгээний төвүүдэд судалгааны ажил хийх боломж бүрдсэн. 2010 онд Таллиний Их Сургуулийн Хуулийн дэд сургуульд болон өөрчлөгдсөн Норд Академид шилжиж 2000 оноос ажилласан ба одоо эрх зүйн профессорын алба хашиж байв.1997-2000 онуудад Хуулийн яманд зөвлөх, 2003-2005 онуудад Эстонийн Дотоодын Хамгаалахын Академийн захирал, 2006-2007 онд Эстонийн Далайн Академийн захиралын албыг тус тус хашив.

Ярвелай нь 2003 онд «Холбооны Герман Улсад үзүүлсэн гавъяныхаа төлөө» 1-р зэргийн одонгоор шагнагдсан (Bundesverdienstkreuz 1 Klasse).   

Загвар:Примечания

  1. Eesti Teadusinfosüsteem