Плазм (физик)

Плазман дэн

Плазм нь бодисын дөрөв дэх төлөв бөгөөд хийг ионжуулж гарган авдаг. "Ионжсон" гэдэг нь атом, молекулаас тусгаар нэг юм уу түүнээс дээш тооны чөлөөт электроныг хэлнэ.

Биеийг халаагаад байх тусам бөөмс улам хурдан болдог. Цааш нь улам өндөр температурт халаавал бөөмс илүү хүчтэй мөргөлдөж эхлэх бөгөөд үр дүнд нь бөөмс бутран задарч нэмэх, хасах цэнэгтэй ионууд болно. Энэ төлөвийг плазм гэнэ.

Орчлон ертөнц дээрх хамгийн түгээмэл төлөв нь нар болон бусад одод дээр орших плазмын төлөв юм. Энгийн жишээ л гэхэд Нарны аймгийн массын 99% нь плазм байдаг. Цахилгаан цахих нь дэлхийн гадаргуу дээрх плазмын нэг жишээ юм. Энэ үед температур нь ойролцоогоор 28000К хүрдэг байна.

Хийн атомууд ионжих шалтгаан олон боловч голдуу температураас хамаарч байдаг, өөрөөр хэлбэл температур ихсэх тусам атомууд электроноо алдаж ионждог байна. Тэгэлээр ионжлолын зэргээс (хэр сайн ионжсоноос) хамаарч плазмыг сул, хүчтэй иончлогдсон гэж ангилж болно.

Гал нь плазм төлөв дэх хэсэг бодис юм.