Jump to content

ПланетСолар Нарны зайн усан онгоц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
ПланетСолар усан онгоц
ПланетСолар усан онгоц

ПланетСолар нь одоогоор дэлхийд хамгийн том хэмжээтэй нарны эрчим хүчээр явдаг катамаран ангиллын усан онгоц бөгөөд 2010 оны 3 сарын 31-нд анх далайд гарснаасаа хойш нийт 22000км (2013 оны 9 сарыг хүртэл) далайд аялжээ. [1] Энэ усан онгоцыг Шинэ Зеландын ЛомоОшин Дизайн компанид бүтээж, Германы Книйрим Яахтбау компани угсарчээ, нийт зардал 15 сая евро.[2]

ПланетСолар нь дэлхийг тойрох болон Атлантын далайг нарны зайгаар түргэн гатлах дэлхийн хэд хэдэн дээд амжилтийг тогтоож чадсан юм.

Онгоцны үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Эзлэхүүн 85 метр тонн, хурд 26км/ц буюу 14нот, урт 31м, өргөн 15м, 60квт-ын 2 цахилгаан хөдөлгүүр ба 10квт-ын 2 цахилгаан хөдөлгүүртэй, нарны хураагуур хавтангийн бүрдэл 38000ш, нарнаас хураасан цэнэгийг хөлгийн доод талд хөвөгч гол 2 сууриний хэсэгт 8,5 тн лити-ион зайд хураадаг, багийн гишүүд 6-11.

Дэлхийг тойрсон адал явдлууд

[засварлах | кодоор засварлах]

ПланетСолар хөлөг нь дэлхийг тойроход бага зэрэг техникийн бэрхшээлүүд нарны хавтангаа цөөнийг нь замд солих, нэг хөдөлгүүрээ Австралийн хажууханд салгаж засварт оруулах гэх мэт саадтай тулгарсан. Харин буцаж анхны цэгтээ хүрэхийн өмнө Мороккагийн наах нь Суэцийн сувгаар дайрахад замд дайралдах олон далайн дээрэмчдээс хамгаалж 5 хүнтэй бүрэн зэвсэглэсэн бие хамгаалах багийг хөлөг дээрээ хэд хоногоор хөлсөлж байлгаж хөлгийнхөө эргэн тойронд өргөст тор зүүж хамгаалж байж сувгийг нэвтэрчээ.


  1. Pilato, Fabrizio (February 26, 2010). "38000 нарны зайн хураагууртай ПланетСолар усан онгоц 3 сард явж эхлэнэ". Mobile Magazine. Эх хувилбараас архивласан: Гуравдугаар сар 2, 2010. Татаж авсан: Есдүгээр сар 13, 2013.
  2. "ПланетСолар". Knierim Yachtbau. Эх хувилбараас архивласан: 2010-05-30. Татаж авсан: 2013-09-13.
 Commons: ПланетСолар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан