Jump to content

По-2

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Поликарпов По-2-с чиглүүлэгдэв)
По-2 "Кукурузник" (Эрдэнэшишхэн)
Германы Дрезден хот дахь музейд байх По-2
Үүрэг/төрөл олон зориулалтын онгоц
Үйлдвэрлэгч Поликарпов
Анхны нислэг 1927 оны 6 сарын 24[1]
Танилцуулагдсан 1929
Гол хэрэглэгчид Зөвлөлтийн Нисэх Хүчин
Аэрофлот
ДОСААФ
Үйлдвэрлэгдсэн 1928-1952
Үйлдвэрлэсэн тоо 20–30,000
Хувилбарууд ЦСС-13

По-2 буюу У-2 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1928 онд М-11 хөдөлгүүрт тохируулан 2 хүний, давхар далавчтайгаар зохион бүтээсэн олон зориулалтын онгоц юм. По-2 онгоц 4000 м хүртэл өндөрөөр 120-156 км/цагийн хурдтайгаар 250 км хүртэл алсад нисэх чадвартай. Үүнийг нисгэгч М.Громов 1928 оны 1-р сард анх шалган нисч, улмаар 1928 онд олноор нь үйлдвэрлэж эхэлжээ. Цэрэг болон иргэний зориулалтын аль алинд нь нисээгүй газар, хийгээгүй ажил үгүй тул энэхүү онгоцыг Домогт У-2 нисэх онгоц гэж нэрлэх болжээ.

Монгол улсад 1931 онд анх 5 ширхгийг хүлээн авснаас 1958 хүртэл 27 жилийн хугацаанд нийт 40 гаруй ширхэг энэ маркийн онгоц ашиглагдаж байжээ. Тус онгоц нь Монголын нисэх хүчний үе үеийн нисэгч техникч нарыг бэлтгэн гаргахад Як-18 онгоцны адил ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

 Commons: Поликарпов По-2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Bargatinov, Valery. Баргатинов Валерий: Крылья России ("Wings of Russia") Moscow, 2005.