Полиморфик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Антивирусын программаар илрүүлэхгүйн тулд өөрийгөө олон төрлөөр хувилж чаддаг компьютерын вирусыг полиморфик вирус гэдэг. Зарим полиморфик вирус нь өөр төрлийн багцлах программыг ашигладаг бөгөөд мөн өөр төрлийн задлах программыг шаарддаг. Үүнээс шалтгаалан нэг вирус өөр өөр төрлийн систем дээр эрс ялгаатай харагддаг байна. Полиморфик вирусүүдийн хамгийн дэвшилттэй вирус нь мутацичлагч болон санамсаргүй тоо үүсгэгч ашиглан вирусын код, задлах зарчмаа өөрчилж чаддаг байна. Хүнээр төсөөлбөл ДОХ-ын вирус гэсэн үг. Илрүүлэх, устгах боломж одоогоор олдоогүй.