Jump to content

Порт-о-Пренс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Порт-о-Пренс хот

Порт-о-Пренс (гаит. креоль. Pòtoprens, франц. Port-au-Prince) Хаити улсын нийслэл бөгөөд боомт хот юм.

2009 оны байдлаар хотын хүн ам нь 897 859 хүн байжээ. Хотын орчин тойронтой нийлээд — 2 296 386 хүн амтай ажээ.


1706 онд Хаити арлын эрэгт францын усан цэргийн тэргүүн «Пренс» нэртэй усан онгоц ирсэн байна. Энэ онгоцны дурсгалд энэ боомтыг Порт-о-Пренс буюу «Пренс онгоцны боомт» гэж усан онгоцны ахмад нэрэлсэн ажээ.