Jump to content

Програмчлагдсан оролт гаралт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санах ойн энгийн бүтэц

Програмчлагдсан оролт гаралт буюу Programmed input/output, PIO нь холбогдсон төхөөрөмж болон төв процессорын байгууламжийн хооронд өгөгдөл болон мэдээлэл дамжуулах хэрэглэгдэнэ. Програмчлагдсан оролт гаралтын төхөөрөмж нь төв процессорын байгууламжийн програм хангамжийг өгөгдөл дамжуулахад бэлэн болгож оролт гаралтын хаяглалтыг өгдөг. Үүнийг Direct Access Memory буюу DMA буюу санах ойн чиглүүлсэн хандалт гэж нэрлэнэ. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх програмчлагдсан оролт гаралтын хэрэглээ бол энгийн ширээний компьютерийн ATA интерфейс юм. Хэд хэдэн DMA загварын тусламжтайгаар ATA интерфейсийн загвар тодорхойлогдоно.

Энгийн компьютерт хэрэглэгддэг хуучин төхөөрөмжүүд нь мөн PIO-г хэрэглэдэг бөгөөд үүнд хуучин цуваа портууд, PS/2 гар болон хулганы портууд, хэрэглээнд нилээн дээр үеэс нэвтэрсэн MIDI портууд, завсарлагын хугацаа болон өөр бусад олон сүлжээний интерфейсүүд багтана.

ATA интерфейс дахь PIO загвар

[засварлах | кодоор засварлах]

DMA –ийн бүтэц, зохион байгуулалт үүсэх хүртэл PIO зөвхөн боломжит л арга барил төдий байсан. Олон тооны электрон сигнал нь загварын хувьд өөр боловч адилхан төстэй тал байдаг. Төв процессорын байгууламж ийн өгөгдөлийг хүлээн авах, өгөгдөлийг шилжүүлэх зэргийг PIO л гүйцэтгэнэ.