Jump to content

Процесс удирдлагын блок

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Process control block буюу Процесс удирдлагын блок нь үйлдлийн системд процесс бүрийг дүрслэж үзүүлнэ. (PCB) өөрөөр task controller block ч гэж нэрлэдэг. PCB нь тодорхой процесстөй холбоотой маш олон хэсгүүдийг агуулдаг.

Процесс удардлагын блок
Процессын төлөв
Процессын дугаар
Програм тоолуур (PC )
Санах ойн хязгаар
Нээлттэй файлуудын жагсаалт
...
  • Програм тоолуур (Program counter)
Тоолуур нь процесст биелэгдэх гэж буй дараагын командын хаягыг илтгэдэг.
  • Регистерүүд (CPU registers)
Регистерүүд нь компъютерийн зохион байгуулалтаас шалтгаалан тоо болон төрлөөрөө ялгагддаг. Тэдгээр нь цэнэг, регистерийн индекс, стак заагч мөн ерөнхий зориулалтын регистерүүд болон ямар нэг нөхцөлт кодын мэдээллийг багтаадаг. Програм тоолуурын дагуу алдаа илрэх үед төлөв-ийн мэдээллийг хадгалах ёстой ба сүүлд нь процессыг зөв үргэлжлэн ажиллахыг тооцдог.
  • Mэдээлэл төлөвлөлт (CPU –scheduling information)
Энэ нь процессын эрэмбэ, дараалллыг төлөвлөсөн заагч болон бусад төлөвлөгөөт параметрийн мэдээллийг агуулдаг юм.
  • Санах ой удирдлагын мэдээлэл (Memory management information)
Энэ нь регитерүүдийн эхлэл болон хязгаар утга, хуудасын хүснэгт, сегментийн хүснэгт гэх мэт мэдээллийг агуулах ба үйлдлийн системээр ашиглагдаж байгаа санах ойгоос шалтгаална.
  • Бүртгэлийн мэдээлэл (Accounting information)
CPU болон ашиглагдсан бодит цаг,хугацааны хязгаар, ажил эсвэл процессын тоо гэх мэт хэмжээсүүдийн мэдээллийг хадгалдаг.
  • Оролт /гаралтын статус мэдээлэл (I/O status information)

Процесст зориулагдсан оролт гаралтын төхөөрөмжийн жагсаалт, нээлттэй файлууд гэх мэт мэдээллийг багтаадаг.