Jump to content

Пунцоглин хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пунцоглин хийд нь Монголын Сүсэгтний холбооны анхны гишүүн Д.Галбадрахын санаачилгаар 1990 оны 10-р сарын 1 буюу цагаан морин жилийн намрын дунд сарын 12-ны өдөр Монголын сүсэгтний холбооны төмөр зам дахь зөвлөл нэртэйгээр Төмөр замын удирдах газрын урд талд байх сурагчдын дотуур байрны гадна нэг гэр барин Дархан ловон лам А.Дэрэндорж, Н.Соном гуай нар сан тавьж нээлтэй хийсэн.

1991 оны 5 сарын 28 буюу төмөр хонин жилийн зуны арван тавны билэгт сайн өдөр Төмөр замын сүсэгтний холбоо нэртэйгээр бие даасан холбоо байгуулагдснаар хүүхдийн сектор байсан дан байшинд хурал ном хурж, үйл ажиллагаа явуулан эхэлжээ. Тус холбооны анхны тэргүүлэгчээр Галбадрах болж Сосорбарам, Нямбуу, Даваасамбуу, Лхамсүрэн нарын долоо найман хүний бүрэлдхүүнтэй байсан.

1992 оны Усан бичин жилийн хаврын тэргүүн бар сард олноо элчин багш  хэмээн алдаршсан БНЭУлсын Элчин сайд Бакула Ринбүчий багшийн хамт одоогын МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц хэлмэрчээр морилон саатаж лам хувраг сүсэгтэн олонд ном айлдахын дашрамд сүсэгтний холбоо нэрийг өөрчилж, орон хийдийн нэр хайрлахын айлтгасанд «Пунцоглин» хэмээх нэрийг хайрласан. Мөн ондоо цэцэрлэг байсан байрыг авч сүм дуганы хэлбэр маягын дагуу засч янзлан албан ёсны хийд болж дэг жаяг дагуу өдөр бүрийн уншлага, сарын дүйчэн хурлууд хурдаг болсон.

1992 онд хийдийн удирдлагын зохион байгуулалтанд оорчлолт оруулж хийдийн тэргүүн, Цорж лам, Ловон лам, Их, Бага умзад, Их Бага гэсгүй зэрэг мяндаг тушаал гаргаж Хийдийн тэргүүнээр Д.Галбадрах, Цорж ламаар С.Очир, Ловон ламаар Т.Бадам очир, Их умзад АДэрэндорж, Бага умзад О.Наваанжамц, Их гэсгүй Б.Цэнджав, Бага гэсгүй Х.Доржпалам нар, хурлыын ламаар Н.Соном, Лувсанданзан, Ширбазар, Д.Маналсүрэн, Ч.Эрдэнээ, Г.Хишигмөрөн, Адъяа, Пүрвээ, Батсайхан, Эрдэнэбилэг, Батбаяр, Дүгэрээ, Доной, Аптангэрэл, Гомбоо, Цэнд-очир, Отгонбаяр, Дамдиндорж, Дамдинсүрэн зэрэг хорь гаруй ламтай хурж эхэлсэн байна.

1993 оны үед лам нарын дийлэнх хувь нь хуучны гярган зоч лам нар байсан бөгөөд ярьж зөвлөсний үндсэн дээр номт гурван у.пс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол гурван оронд дэлгэрсэн Их хөлгөний урсгалуудыг нэг болох Шижэдва(амирлуулан үйлдэгч) буюу Жод, лүйжингийн ёсыг баримтлан, Монгол оронд дэлгэрсэн олон жүд дамжлагаас нэн ялангуа Жагар ламын жүдийг голлон хурал номоо явуулжээ.

Тухай үеийн лам нараас дурьдвал Цорж лам Очир, Ловон лам Бадам-Очир, Гэсгүй Цэнджав, Маналсүрэн. Ширээбазар зэрэг лам нар байсан байна.

Өнөө үед тус хийдийн хамба лам нь Чимэдрэгзэн Эрдэнэ юм.