Jump to content

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ

[засварлах | кодоор засварлах]

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Өвөрхангай аймаг, Хархорин суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр ажилладаг.

1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1999-2004 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах;
  • 2004-2011 онд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2015 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний ажил

[засварлах | кодоор засварлах]
  • Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах[1];
  • Шүүхийн шийдвэр ба хууль тайлбарлах тухай [2];
  • Хэн дор эрх байна, түүн дор хилэнц байна[3];
  • Шүүхийн үйл ажиллагааны илт тод байдлыг хангах тухай[4];
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл[5];
  • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах нь[6];
  • Захиргааны хэргийн шүүх, шүүгчийн цалин хөлс[7].

Сонгуульт ажил, ажлын хэсэг, гишүүнчлэл

[засварлах | кодоор засварлах]
  • 2008 оноос хойш Ханнс зайделын сангийн шугамаар зохион байгуулсан сургалтын сургагч багшаар ажилласан;
  • Монголын Хуульчдын холбооны сургагч багш;
  • Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүн.
  • 2008 оноос Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургагч багш;
  • Монголын хуульчдын холбооны сургагч багш (Хичээлийн сэдэв: Төрийн албаны хууль хэрэглээ, Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, түүнд тавигдах шаардлага, Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ, Захиргааны үйл ажиллагааны зарчим, Сонгуулийн маргаан ба шүүхийн практик).
  1. Монголын төр эрх зүй, 2014.4, №78.
  2. Шударга ёсны хэмжүүр, 2012.06.
  3. Хууль дээдлэх ёс, 2009.12.
  4. Монголын төр эрх зүй, 2009.04.
  5. Улсын дээд шүүх, Шүүхээс хууль тайлбарлах хэрэглээний онол практикийн тулгамдсан асуудал, 2008 он.
  6. Захиргааны эрх зүйн - 2, сургалтын газрын авлага.
  7. Ардчилал сонин, 2014 он.