Пүрэвийн Даваасамбуу
Пүрэвийн Даваасамбуу (1928 онд Говь-Алтай аймгийн /хуучин Завхан аймаг/ Жаргалан сумын Харгана тохой гэдэг газар төрсөн- 2001 онд нас барсан) БНМАУ-ын Соёлын яамны орлогч сайд, Үндэсний бөхийн Холбооны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, гүн ухааны дэд эрдэмтэн.
Тэрээр 1928 онд малчин ард Дүвчэнгийн Пүрэвийн (1949 онд анхны сайн малчин болсон хүн) 4 дэх хүү болж мэндэлсэн байна.
1948-1951 онд цэргийн алба хаасан.
1952 оноос завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч.
1958 онд Улаанбаатар хотд намын дээд сургууль төгссөн.
1965 онд ЗХУ-ын Москва хотод Соёлын дээд сургууль төгссөн.
1969-1979 онд БНМАУ-ын Срёлын яамны орлогч сайд.
1970 онд Монголын Бөхийн холбооны даргаар томилогдсон.
1979-1982 онд Холбооны яамны автобаазын дарга.
1982-1991 онд БНМАУ-ын Мүзейн удирдах газрын дарга.
1990 онд Монголын Үндэсний бөхийн Холбоо байгуулагдаж дэд тэргүүнээр сонгогдож байжээ.