Пүрэвийн Увш

НАМТАР[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Гавьяат багш, СХУ-ны дэд эрдэмтэн. 1951 онд Баян өлгий аймгийн Булган суманд төрсөн.

БОЛОВСРОЛ[засварлах | кодоор засварлах]

1977 онд УБДС-ийг Орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1977-1987 онд Намын дээд сургуульд багш, ахлах багш, 1990 оноос Улс төрийн дээд сургууль, Төр нийгэм судлалын академи, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын академид эрдэм шинжилгээний ажилтан, сургалтын менежер, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны дарга, захирал зэрэг алба хашиж байжээ.

2012 оноос Америкийн Индианагийн их сургуульд зочин судлаачаар, тус сургуулийн Төв Азийн бүс нутгийн хэлний төвд төслийн ажилтнаар ажиллаж байсан. Москва хотын А.С. Пушкиний нэрэмжит Орос хэлний институтийн аспирантурт суралцаж, сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

БҮТЭЭЛ ТУУРВИЛ[засварлах | кодоор засварлах]

Сургалт судалгааны 15 орчим ном, сурах бичиг бичиж, судалгааны 30 гаруй өгүүлэл, илтгэл бичиж, хэлэлцүүлж байсан.

ШАГНАЛ[засварлах | кодоор засварлах]

Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медалиудаар шагнагджээ.

2009 онд МУ-ын Гавьяат багш цол хүртсэн.