Jump to content

Радиатор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Радиатор буюу дулаан солилцогч нь нэг орчноос нөгөөд дулааны энергийг шилжүүлэх, түүнийг хөргөх, халаах зорилготой. Дийлэнх радиатор нь машин, барилга, цахилгаан хэрэгсэлд ашиглагдахаар зохион бүтээгдсэн.

Радиатор нь үргэлж хүрээлэн буй орчны халаалтын эх үүсвэр болдог ч гэсэн зарим үед хуурай хөргөлтийн хэсгээс нийлүүлсэн шингэн зүйлийг хөргөх хөргөгч, автомашины хөдөлгүүрийг хөргөх хөргүүр, агааржуулагч болох зориулалттай байх боломжтой. Нэрийг нь үл харгалзан ихэнх Радиаторүүд дулааны ихэнх хэсгийг дулааны цацрагийн оронд конвекцоор дамжуулдаг.

Түүх

Эртний Ромын гипокаст нь барилгын орон зайг халаах зориулалттай анхдагч радиаторийн жишээ юм. Санкт-Петербургт амьдардаг Прусс гаралтай Оросын бизнесмэн Франц Сан Галли нь 1855 онд халаалтын Радиаторийг зохион бүтээсэн бөгөөд 1857 онд Радиаторийн патентаа авсан боловч Америкийн Жозеф Насон 1841 онд халуун ус, уураар халаах зориулалттай анхдагч загварын Радиаторийг зохион бүтээж, АНУ-ын хэд хэдэн патентыг авсан.