Радио Улаанбаатар 102.5 ФМ

Улаанбаатар Радио 102.5 нь 1995 оны 4-р сарын 8-нд байгуулагдаж хэт богино долгионы  радио өргөн нэвтрүүлгийг явуулах болсноор нийслэлд төдийгүй Монгол улсдаа анхны хувийн, стерио  дуугаралттай радио болсон бөгөөд Монголын  радио мэдээллийн салбарт томоохон шинэчлэлийг хийсэн  юм. Бид Монголын хамгийн анхны Поп цомог болох МУГЖ Б.Сарантуяагийн “Return to desert ”, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лувсаншаравын “Хэрлэнгийн эгшиг” , “Best of Mongolia” шилдэг дууны түүвэр, Монгол Улсын морин хуур чуулгын хөгжимчин СТА Б.Шинэбаярын “Хийморь” ардын хөгжмийн цомгуудыг дэмжин гаргасан.Манай хамт олон сонсогчиддоо шинэ мэдээ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байна. Тус радио нь эдийг засаг, нийгэм улс төр, шинжлэх-ухаан мэдээлэл,урлаг соёл,гоо сайхан,боловсрол эрүүл мэндийн асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд явуулсаар ирсэн. Эфирээр цацагдаж байгаа нийт цагийн ихэнх хувийг Монголын болон гадаадын,орчин үеийн,хуучны хит дуунууд эзэлдэг ба сонсогчиддоо цаг алдалгүй,шинэ содон мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, шууд ярилцлагууд, радио шоу нэвтрүүлгүүдийг хүргэж байна.Манай радио нь үргэлж шинэ уран бүтээлчдийг дэмжиж, Монголын хөгжмийн ертөнцөд шинээр таниулах зорилготойгоор Ата Боргужин,Реппер Thunder, Maberrent дуучин Ука, Хишигдалай, Namone,Naagii,RataBuzz,Jiijah,Producer DJ Man on the Moon,Henza,Odonbat гэх мэт уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.Улаанбаатар Радио 102.5 нь “Цагийн салхи” “UB Radio Top 20 Singles Chart" “Ялалтын Парад”, Repper’s Delight, “Mand Podcast “,“Tamiraa’s Mix”,“The Official UK Top 40 Singles Chart “, “Billboard Hot 100 “ "Golden Songs",Кино ертөнц,Music Mix зэрэг хөгжмийн хөтөлбөрүүдийг “Юу сонсоно түүгээр хөгжинө ” гэсэн уриатайгаар өргөн нэвтрүүлгийн контентуудыг сонсогч нартаа хүргэдэг. Мөн манай радиог дэлхийн өнцөг булан бүрт online-р болон таблетнаас радиогийн App татан сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл App store-с УБ Радио 2.0 гэж бичиж хайгаад, татан авч дуртай үедээ Iphone, Ipad, Ipod-г ашиглан УЛААНБААТАР РАДИО 102,5 -г сонсоно. Цаашид Дэлхийн жишигт хүрсэн Радио болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.