Jump to content

Радио телескоп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Радио телескоп нь одон орон судлалд ашиглагддаг антены төрөл юм.Ихэнх нь хиймэл дагуул телевизийн асар том таваг шиг харагддаг. Энгийн телескопоор оддын гялтганаж гэрэлтэхийг харж болох ч тэд радио долгионыг бас цацруулдаг.

Эрдэмтэд радио телескопоор радио долгионыг хүлээж авах мөн оддын талаар мэдэхийн тулд ашигладаг. Хар нүх гэх мэт бусад зүйлс ч бас радио радио долгионыг цацруулдаг бөгөөд тэдгээрийг судлахад радио телескопыг ашигладаг.

Таваг нь заримдаа долгионы уртнаас жижиг нүхтэй дамжуулагч төмөр утастай бүтээгддэг. Янз бүрийн газар хэд хэдэн радио телескопоор хүлээн авсан мэдээллийн нэгтгэж болно. Энэ нь телескопын хоорондох зай шиг том ганц тавагтай байхтай ижил үр дүнг үзүүлнэ. Энэ маш сул дохиог хүлээн авч, илүү дэлгэрэнгүйгээр мэдээллийг харах боломжтой.

Хамгийн том телескоп нь бараг дэлхий шиг том Эвэнт Хоризон/Event horizon/ гэдэг виртуал радио телескоп юм. Шинэ Өмнөд Уэльсийн Паркесын ажиглалтын төвд байрлах радио телескоп NASA-д Аполло 11/Apollo 11/ саран дээр газардсан гэх мэдээг хүлээн авахад ашиглагдсан байна.[1]

  1. "Radio telescope", Simple English Wikipedia, the free encyclopedia (англи хэлээр), 2024-05-10, Татаж авсан: 2024-07-25