Jump to content

Раднаагийн Батаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол улсын хөдөлмөрийн баатар Раднаагийн БАТАА нь 1922 оны 4-р сарын 25-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Тээгийн булаг гэдэг газар малчин Раднаагийн хоёрдугаар хүү болж мэндэлсэн. Тэрээр цэргийн албанаас халагдаж ирээд 1946-1952 онд артельд нярав, тоо бүртгэгч, 1952-1973 онд өөрийн хүсэлтээр Эрээний тэрэгний үйлдвэрт ажиллажээ.

Засгийн газрын аж ахуй эрхэлсэн албаныхан улс даяар уран нарийн мужаан, дархчуудыг удтал шилж сонгосны эцэст Сүхбаатар, Чойбалсангийн бунханы хаалганы модыг Улаанбаатар хотоос тээвэрлэн Эрээний тэрэгний үйлдвэрт хүргэж, бат бөх, гоёмсог тэрхүү хаалгыг нарийн мужааны мэргэжил гаргуун эзэмшсэн Р.Батаагаар хийлгэж байсан.Тэрээр 1958 онд тухайн үеийн ЗХУ-ЫН Ферганы тэрэгний үйлдвэрийн ажилтай танилцаж ирээд үзсэн, харсан зүйлдээ тулгуурлан 50 орчим шинэ санаачлага гаргаж өөрийн үйлдвэрт нэвтрүүлжээ.

Р.Батаагийн оновчтой шинэ сэтгэлгээ, хөдөлмөр бүтээлийг төр, засгийн зүгээс өндрөөр үнэлж 1961 оны 11-р сарын 15-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм. Мөн БНМАУ-ын АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдон ажиллаж байжээ.