Раймонд Паулс

Раймонд Паулс

Раймонд Паулс (латви. Ojārs Raimonds Pauls; 1936 оны 1-р сарын 12-нд Латвийн Рига хотод төрсөн) — латвийн хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч. ЗХУ-ын Ардын жүжигчин (1985). 1989-1993 онуудад Латви Улсын Соёлын сайд.

Тэрээр Орос болон Зүүн Европын орнуудад Алла Пугачева, Лайма Вайкуле, Валерий Леонтьев, Эдита Пьеха болон ЗХУ-ын үед алдаршсан бусад поп дуучдын дуулсан алдартай дуунуудын зохиогч юм.

1980-1990 -ээд онд түүний аяыг нь зохиосон дуунууд Монголд алдартай байсан.