Jump to content

Рапа Нуй байгалийн цогцолборт газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рапа Нуй байгалийн цогцолборт газар*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Moai Пасха арал.
Моай чулуун хөшөө
Улс  Чили
Төрөл Соёлын
Шалгуур i, iii, v
Дугаар 715
Бүс** Латин Америк ба Кариб
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1995  (19-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Рапа Нуй байгалийн цогцолборт газар (Испани: Parque nacional Rapa Nui) нь Чили улсын нутаг дэвсгэрт хамаарах Пасха арал дээр байдаг тусгай хамгаалалттай газар юм. Үүнийг 1995 онд дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд ойролцоогоор 71 км² газар нутгийг хамардаг.[1]

Энэхүү байгалийн цогцолборт газрыг хамгаалалтад авснаар байгаль орчныг цөлмөн сүйтгэх, түүний дотор ой модыг тайрч устгах үйл ажиллагааг хязгаарлан зогсоох ёстой юм.[2] Дан ялангуяа зөвхөн энэ арал дээр ургадаг, магадгүй Моай чулуун хөшөөнүүдийг түүний үндсэн дээр тээвэрлэсэн хэмээн таамагладаг торомиро модыг хамгаалах юм.[3]

1935 оны нэгдүгээр сарын 16-нд Чилийн засгийн газрын 103-р тогтоолоор тус байгалийн цогцолборт газрыг байгуулсан ба мөн оны 4536-р тогтоолоор үндэсний дурсгалт газар болгон зарлажээ.

 Commons: Рапа Нуй байгалийн цогцолборт газар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Rapa Nui National Park. UNESCO World Heritage Convention, хандсан 29. Есдүгээр сар 2016 (англиар).
  2. Биологийн олон янз байдлын төлөөх улс төрийн чиглэл. WWF Герман, 2014, Х. 13, хандсан 29. Есдүгээр сар 2016 (PDF).
  3. Устсан зүйлийн тухай мэдээлэл. WWF Герман, 2012, хандсан 29. Есдүгээр сар 2016 (PDF).