Рах

Нар сар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар сарыг муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд энэ нар сар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншил байсан.