Jump to content

Регрессийн шинжилгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Регрессийн шинжилгээ

[засварлах | кодоор засварлах]

         Регрессийн шинжилгээ гэдэг нь  хамааралтай хувьсагч болон  нэг мөн түүнээс олон бие даасан  хувьсагчийн хоорондын хамаарлыг тодорхойлох процесс юм. Хамгийн түгээмэл хувилбар нь шугаман регресс бөгөөд энэ нь өгөгдлүүдэд хамгийн ойр, тохиромжтой шулуун болон шулууны хослол  (математик шалгуурт нийцсэн) аж. Жишээлбэл, энгийн хамгийн бага квадратуудын арга нь квадратуудын шулуунаас ялгарах ялгааг багасгадаг. Математикт бие даасан хувьсагчид өгөгдсөн утгаа авах үед хамааралтай хувьсагчийг хэрхэн өөрчлөгдөхыг (эсвэл хүн амын дундаж утгыг) тооцоолох боломжийг олгодог.

                  Регрессийн шинжилгээг үндсэндээ ялгаатай хоёр л зорилгоор ашигладаг. Нэгдүгээрт, регрессийн шинжилгээг урьдчилан таамаглахад өргөн хэрэглэгддэг. Хоёрдугаарт, зарим тохиолдолд регрессийн шинжилгээг бие даасан болон хамааралтай хувьсагчдын хоорондын учир шалтгааны хамаарлыг гаргахад ашиглаж болно. Хамгийн чухал нь, регресс нь зөвхөн хамааралтай хувьсагч болон тогтмол өгөгдлийн багц дахь бие даасан хувьсагчид хоорондын хамаарлыг харуулдаг. Урьдчилан таамаглахад регрессийг ашиглах эсвэл учир шалтгааны хамаарлыг гаргахын тулд яагаад одоо байгаа харилцаанууд шинэ нөхцөл байдалд урьдчилан таамаглах чадвартай, эсвэл хоёр хувьсагчийн хоорондын хамаарал яагаад учир шалтгааны тайлбартай байдгийг сайтар мэдэх ёстой.