Рик ба Морти

Рик ба Морти (Англи: Rick and Morty) нь Жастин Ройланд ба Дань Хармоны бүтээсэн АНУ-ын насанд хүрэгсэдэд зориулсан шинжлэх-ухаан уран зөгнөлт хүүхэлдэйн олон ангит кино нь Картун Нетворк (Англи: Cartoon Network)-ыг шөнө хаагдахад гардаг Адулт свим (Англи: Adult swim) суваг дээр гардаг цуврал кино юм. Цуврал нь галзуу эрдэмтэн Рик болон түүний хөөрхийлөлтэй ач Мортигын хамт өөр ертөнцөөр аялан явах, адал явдал эрэх ба гэр бүлийн амьдралд нь хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлдэг. Ройланд Рик ба Мортид дуу оруулдаг ба үлдсэн гэр бүлийн гишүүдийг Крис Парнелл, Спенсер Граммер бас Сара Чилки нар дуу оруулсан. Энэ цуврал анх 2013 оны арван хоёр дугаар сарын 2-нд нээлтээ хийсэн

Энэхүү цуврал нь Ирээдүйрүү буцсан нь кинонаас сэдэвлэн тоглоомоор хийсэн бөгөөд Суваг 101 кино наадамд бүртгүүлсэн юм.[1][2] Адулт свим киноны санаанаа хайсандаа Хармонд хандхад, тэр Ройландад хандан Ройландын санаанаас үндэслэн боловсруулж, Докыг Рикээр, Мартийг Мортигоор сольсон. 2014 оны нэгдүгээр сард, уг цувралын хоёрдугаар бүлэгийг шинэчлэн 2015 оны долдугаар сарын 26 нээлтээ хийв. 2015 оны наймдугаар сард Адулт Свим гурав дугаар бүлэгийг 14 ангитайгаар шинэчлэн 2017 дөрөв дүгээр сарын нэгэнд нээлтээ зарлалгүйгээр зунын туршид гаргахаар төлөвлөсөн.[3] Цуврал нь шинэ санаа, хошин мэдрэмжээрээ сайн үнэлгээ авсан.[4][5]

Ангиуд[засварлах | кодоор засварлах]

Бүлгүүд Ангиуд Цацaгдсан огноо
Анх цацагдсан Сүүлд цацагдсан
1 11 2013 оны 12 сарын 2 2014 оны 4 сарын 14
2 10 2015 оны 7 сарын 26 2015 оны 10 сарын 4
3 10 2017 оны 4 сарын 1 2017 оны 10 сарын 1
4 10 2019 оны 11 сарын 10 2020 оны 5 сарын 31
5 10 2021 оны 6 сарын 20 2021 оны 9 сарын 5

2022 оны байдлаар Рик ба Морти 5 бүлэг 51 анги гарсан.

  1. "The Real Animated Adventures of Doc and Mharti". Channel 101. Retrieved 18 May 2017.
  2. Granger, Katie. "Rick and Morty Season 3, And The Back To The Future Parody That Started It All". Moviepilot. Archived from the original on 25 Арван нэгдүгээр сар 2016. Retrieved 18 May 2017. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Still No Word on When 'Rick and Morty' Season 3 Will Land". www.christianpost.com (in англи). Retrieved 2017-03-03.
  4. "Rick and Morty". Rotten Tomatoes. Retrieved August 22, 2016.
  5. Staff (November 22, 2013). "'Rick and Morty' Reviews". Metacritic. CBS Interactive. Retrieved December 26, 2013.