Jump to content

Ринчинпилийн Наваанцэрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ховдыг чөлөөлөхөд голлон оролцогч нар. Зүүн талын хоёр дахь нь Наваанцэрэн бэйл

Зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн (1879-1922 онд уг хошууг захирч байсан) нь Засагт хан аймгийн Зүүн Ханхөхийн хошууны ноён, гэрийн багшаар ном заалган монгол, манж, түвд бичгийн боловсрол эзэмшсэн, улс төрийн идэвхи өндөр, төрөлхийн удирдан зохион байгуулах авьяастай нэгэн байжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал, Ховд, баруун хязгаарыг харийнхнаас чөлөөлөх, Дөрвөд, Урианхайн олон хошуудыг Монголын төрд дагаар оруулах ажлыг зохион байгуулагчдын нэг Р.Наваанцэрэн Цэргийн яамны дэд сайд, улмаар Ховд, баруун хязгаарыг сэргийлэнбатлах сайдаартомилогдон, хил дамнасан дээрэмчид, цагаантнуудаас чөлөөлөх, хязгаар нутийг засан тохинуулах, 1921 оны хувьсгал,Ардын засгийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн эх оронч үзэл, эрдэм чадал, авъяас билэг, зохион байгуулах чадвараараа тодрон сайдын албыг 10 гаруй жил хашжээ.

Р. Наваанцэрэн Богд Жавзандамбыг хаан ширээнд залагдсан үеэс ардын хувьсгал ялж баруун хязгаарыг бүрэн чөлөөлсөн 1922 оныг хүртэл сайдын албыг хашжээ. 1921 оноос хошуу засгийн шинэчлэл хийхэд Наваанцэрэнг хошуу даргаар улираан тавьж 1924 оны 5 дугаар сарын төгсгөл хүртэл ажиллуулжээ. Хан Тайшир уулын аймаг, Зоригт вангийн хошууны тогтмол хурлын 1924 оны 5 дугаар сарын 19-ний тогтоолд “Зоригт ван Наваанцэрэн нас буурай болж биед өвчин тохиолдож, албан хэрэг шийтгэж чадахгүй учрыг гаргаж засаг хошууны даргаас шилжүүлэхийг эрж хуудас бичиж ирүүлсэн тул хэлэлцээд төлөв үнэн тул хошууны даргаар хэнийг сонгох тухайд нууц ба илэрхий хоёр зүйлээр саналыг авч Далайжаргалыг хошуу даргаар сонгов” гэжээ. Ингэж 45 жил засаг бариад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн малчин ардын амьдралаар 4 жил гаруй амьдарч байгаад өвчний учир 1928 онд насан өөд болжээ.