Роберт Паттинсон

Robert Douglas Thomas Pattinson

Роберт Дуглас Томас Паттинсон (Англи: Robert Douglas Thomas Pattinson, 1986 оны 5 сарын 13-нд төрсөн) нь Английн жүжигчин, загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, продюсер юм. Паттинсоны амжилтын гараа нь Харри Поттэр ба Галт хундага киноны Седрик Диггорийн дүрд тоглосноор эхэлжээ. Тэрээр дараа нь Стефани Майерын роман Харуй Бүрий кинонд Эдвард Каллены дүрд тоглосноор дэлхий дахинд алдартай болж Холливүүдийн хамгийн өндөр хөлстэй жүжигчин болж, байр сууриа бэхжүүлж чаджээ. 2010 онд Паттинсон Magazine сэтгүүлээс тодруулдаг Дэлхийн хамгийн нэр алдартай 100 хүний нэрэнд багтсан бөгөөд мөн Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг Хамгийн чинээлэг 100 алдартны жагсаалтад багтсан байна. 2012 онд Харуй Бүрий киноны цуврал дууссанаас хойш тэрээр бие даасан богино хэмжээний кино хийх болжээ.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Паттинсон Английн Лондон хотод төржээ. Түүний аав Ричард нь Америкаас машин оруулж ирдэг байжээ. Харин түүний ээж Клэри загварын агентлагт ажилладаг байжээ. Паттинсон нь Виктория Паттинсон болон дуучин Лизи Паттинсон нар юм. Тэрээр Лондон хотын захад орших Барнестэд өссөн юм. Паттинсон 12 нас хүртлээ Tower House School д суралцсан ба мөн The Harrodian School д сурч байжээ. Тэр өөрийнхөө хүслээр Барнесийн театрын компанид оржээ. Мөн Guys and Dolls хэмээх богино хэмжээний хэсэгчилсэн кинонд оролцон тоглосон байна. Дараа нь "Thornton Wilders Our Town кинонд George Gibbs-тэй хамтран тоглосон байна. Мөн Anything Goes and Macbeth д тоглосон юм.

Амжилтын гараа[засварлах | кодоор засварлах]

Паттинсон 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн гэвч ажлын норм нь 4 жилийн дараагаар багасч эхэлсэн юм. Тэрээр өөрийнх нь моделийн ажил багасч эхэлсэн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Би өндөр болсноосоо хойш охин шиг харагдах болсон тиймээс би олон ажил хийдэг болсон, учир нь хүмүүс намайг манин гэж хардаг байсан" гэж хэлжээ. Паттинсоны загвар өмсөгчийн гараа тийм ч сайхан байгаагүй юм. Паттинсон 2007 оны Hacketts хэмээх намрын цувралыг сурталчилж байжээ. Роберт Паттинсон гитар, төгөлдөр хуур тоглодог байснаас гадна хөгжим зохиодог байв. Тэр Харуй Бүрий киноны Newer Think дууг Sam Brabley-тэй хамтарч зохиожээ. Мөн Let me sign дууг Marcus Foster болон Bobby Long нартай хамтарч зохиожээ. Паттинсон 2012 онд Hollywood-ын нэр алдар бүхий хөгжмийн зохиолчоор шалгарч байжээ.

Хэвлэл мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Паттинсон 2008, 2009 оны People сэтгүүлээс гаргадаг цорын ганц Sexiest man alive -аар тодорч байжээ. 2009 онд Glamour-ын хамгийн халуухан залуугаар түүний нэр тодоржээ. "Ask men" Паттинсоныг 2009 оны хамгийн нэр нөлөө бүхий 49 хүний нэгээр тодруулжээ. 2009 онд Паттинсон болон Anjelina jolie нар хамгийн сайхан залуу болон хамгийн сайхан эмэгтэйгээр хамт тодорч байжээ. 2009 оны 12 сард Паттинсоны гарын үсэгтэй гитарыг дуудлага худалдаанд оруулж буяны байгууллагад хандивласан байна. 2010 онд GQ болон Glamour түүнийг хамгийн хүн гое хувцасладаг залуугаар тодруулсан бөгөөд бас GQ Паттинсоныг хамгийн хүн чанартай залуугаар тодруулжээ. 2010 онд People сэтгүүл Паттинсоныг Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй одод хэмээх жагсаалтанд багтаасан байна. Британы "The Sunday Times" аас тодруулдаг баячуудын жагсаалтанд хамгийн залуу саятнаар 13 сая доллараар бичигдсэн байна. Time сэгтүүл түүнийг 2010 оны дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтаасан байна. 2011 онд Паттинсон "Hollywood top 40" д багтаж чадсан бөгөөд 2010 онд 27,5 сая долларын цалинтай байжээ. GQ Паттинсоныг 2012 онд Хамгийн сайхан хувцасладаг залуугаар дахин тодруулжээ.2012 онд Glamour түүнийг хамгийн халуухан залуугаар тодруулсан байна.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

2008 онд Харуй Бүрий кинонд тоглосноосоо хойш Паттинсон Kristan Stewart-тай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэд өөрсдийн харилцаагаа 4 жилийн турш үгүйсгэсэн боловч папарацуудын дуран болон тэднийг харсан хүмүүсээс болж шүтэн бишрэгчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийхийг хүчтэй шаардсан бөгөөд тэдний тухай хэвлэл мэдээллээр өргөн цацагдах болжээ. Stewart 2012 оны 7 сард хоорондын харилцаагаа албан есоор хүлээн зөвшөөрсөн боловч Us Weekly-д Stewart болон түүний найруулагч Rupert Sanders- тай холбоотойг нь баталсан зураг нийтлэгджээ. Үүний улмаас Паттинсон сүй тавихаа хойшлуулж олны өмнө хүлцэл өчихөд хүрчээ.

Кино дуранд[засварлах | кодоор засварлах]

Он Кино Дүр Тэмдэглэгээ
2004 Vanity Fair Rawdy Crawley
2004 Ring of the Nibelungs Giselher TV film
2005 Harry Potter and the Goblet of Fire Cedric Diggory
2006 Haunted Airman, TheThe Haunted Airman Toby Jugg TV film
2007 Bad Mother's Handbook, TheThe Bad Mother's Handbook Daniel Gale TV film
2007 Harry Potter and the Order of the Phoenix Cedric Diggory
2008 How to Be Art
2008 Twilight Edward Cullen
2009 Little Ashes Salvador Dalí
2009 Twilight Saga: New Moon, TheThe Twilight Saga: New Moon Edward Cullen
2010 Remember Me Tyler Hawkins Also executive producer
2010 Twilight Saga: Eclipse, TheThe Twilight Saga: Eclipse Edward Cullen
2011 Water for Elephants Jacob Jankowski
2011 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Edward Cullen
2012 Bel Ami Georges Duroy
2012 Cosmopolis Eric Packer
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 Edward Cullen
2013 The Rover Reynolds Pre-production
2013 Queen of the Desert T.E. Lawrence Pre-production
2013 Mission:Blacklist Eric Maddox Pre-production
2013 Maps to the Stars Jerome Pre-production
2013 Hold on to Me Jimmy Pre-production

Амжилтууд[засварлах | кодоор засварлах]

Он Киноны нэр Шагнал Үнэлгээ
2009 How to Be Strasbourg Film Festival Award for Best Actor[1] шагнагдсан
2009 Twilight Hollywood Film Award for New Hollywood шагнагдсан
2009 Twilight People's Choice Award for Favorite On-Screen-Team (with Taylor Lautner and Kristen Stewart) шагнагдсан
2009 Twilight MTV Movie Award for Breakthrough Performance Male шагнагдсан
2009 Twilight MTV Movie Award for Best Kiss (with Kristen Stewart) шагнагдсан
2009 Twilight MTV Movie Award for Best Fight (with Cam Gigandet) шагнагдсан
2009 Twilight Teen Choice Award for Choice Hottie шагнагдсан
2009 Twilight Teen Choice Award for Choice Movie Actor Drama шагнагдсан
2009 Twilight Teen Choice Award for Movie Liplock (with Kristen Stewart) шагнагдсан
2009 Twilight Teen Choice Award for Choice Movie Rumble (with Cam Gigandet) шагнагдсан
2009 Twilight Empire Award for Best Newcomer горилжээ
2009 Twilight Scream Award for Best Fantasy Actor шагнагдсан
2009 Twilight Scream Award for Best Ensemble горилжээ
2010 Twilight People's Choice Award for Favorite Movie Actor горилжээ
2010 Twilight Saga: New Moon, TheThe Twilight Saga: New Moon Russia's Georges Award for Best Foreign Actor шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon Nickelodeon Kids' Choice Award Cutest Couple (with Kristen Stewart) горилжээ
2010 The Twilight Saga: New Moon Razzie Award for Worst Supporting Actor горилжээ
2010 The Twilight Saga: New Moon Razzie Award for Worst Screen Couple (with Kristen Stewart)[2] горилжээ
2010 Remember Me Razzie Award for Worst Actor горилжээ
2010 The Twilight Saga: New Moon National Movie Award for Best Performance шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon MTV Movie Award for Best Male Performance шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon MTV Movie Award for Global Superstar шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon MTV Movie Award for Best Kiss (with Kristen Stewart) шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon Teen Choice Award for Movie Liplock (with Kristen Stewart) шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon Teen Choice Award for Movie chemistry (with Kristen Stewart) шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon Teen Choice Award for Choice Movie Actor Fantasy горилжээ
2010 The Twilight Saga: New Moon Teen Choice Award for Choice Hottie горилжээ
2010 Remember Me Teen Choice Award for Choice Movie Actor Drama шагнагдсан
2010 Twilight Saga: Eclipse, TheThe Twilight Saga: Eclipse Teen Choice Award for Choice Summer Movie Star – Male шагнагдсан
2010 The Twilight Saga: New Moon Empire Award for Best Actor[3] горилжээ
2010 The Twilight Saga: Eclipse Brazilian Kids' Choice Award for Couple of the Year (with Kristen Stewart) шагнагдсан
2010 The Twilight Saga: Eclipse Scream Award for Best Fantasy Actor шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse People's Choice Award for Favorite Movie Actor горилжээ
2011 The Twilight Saga: Eclipse People's Choice Award for Favorite On-Screen-Team (with Taylor Lautner and Kristen Stewart) шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse Razzie Award for Worst Actor горилжээ
2011 The Twilight Saga: Eclipse Razzie Award for Worst Ensemble (with the entire cast) горилжээ
2011 The Twilight Saga: Eclipse MTV Movie Award for Best Male Performance шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse MTV Movie Award for Best Kiss (with Kristen Stewart) шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse MTV Movie Award for Best Fight (with Bryce Dallas Howard and Xavier Samuel) шагнагдсан
2011 Water for Elephants Teen Choice Award for Choice Actor - Drama шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse Teen Choice Award for Choice Vampire шагнагдсан
2011 The Twilight Saga: Eclipse Nickelodeon Australian Kids' Choice Award for Fave Kiss (with Kristen Stewart) горилжээ
2011 The Twilight Saga: Eclipse Nickelodeon Australian Kids' Choice Award for Fave Movie Star горилжээ
2012 Water for Elephants People's Choice Award for Favorite Movie Actor горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Razzie Award for Worst Ensemble (with the entire cast) горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Razzie Award for Worst Screen Couple (with Kristen Stewart) горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 MTV Movie Award for Best Kiss (with Kristen Stewart) шагнагдсан
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Teen Choice Award for Choice Hottie горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Teen Choice Award for Choice Movie Actor Fantasy горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Teen Choice Award for Movie Liplock (with Kristen Stewart) горилжээ
2012 The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 Teen Choice Award for Movie Actor Romance горилжээ

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Роберт Паттинсон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Strasbourg International Film Festival: 2008 Awards". Strasbourgfilmfest.com. Retrieved 22 August 2010.
  2. "Worst Screen Couple of 2009". Razzie. Retrieved 15 July 2011.
  3. "Jameson Empire Awards Announce 2010 Nominees". Bauer Consumer Media Ltd. 25 February 2010. Archived from the original on 27 Хоёрдугаар сар 2010. Retrieved 2 May 2010.