Роберт Редфорд

Чарльз Роберт Редфорд-залуу (англи. Charles Robert Redford Jr.; 1936 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад төрсөн) — америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер бөгөөд бизнесмен.
Тэрээр "Оскар"-ын шилдэг найруулагчийн шагналын эзэн. Дэлхийн кино урлагийн түүхэнд анхны киногоороо энэхүү шагналыг авсан зургаан найруулагчийн нэг юм.
Боулдер дахь Колорадогийн их сургуулийг 1955 онд төгссөн. Их сургуулийн бейсболын багийн гишүүн. Удаан хугацааны турш биеийн галбираа сайн хадгалж ирсэн олон төрлийн спортоор хичээлэлдэг тамирчин хүн.
«Бутч Кэссиди, Санденс Кид хоёр», «Стинг» (англи. The Sting), «Кондорын гурав хоног» (англи. Three Days of the Condor), «Ерөнхийлөгчийн хүмүүс» (англи. All the President's Men), «Энгийн хүмүүс» (англи. Ordinary People) , «Африкаас» (англи. Out of Africa) зэрэг киногоор монголын үзэгчид таньдаг.
- 1936 онд төрсөн
- Амьд хүн
- Америкчууд
- АНУ-ын кино найруулагч
- АНУ-ын кино жүжигчин
- Калифорнийн хүн
- 20-р зууны жүжигчин
- 21-р зууны жүжигчин
- Алтан бөмбөрцөг шагналтан
- БАФТА шагналтан
- Баруун-Хойд их сургуулийн хүндэт доктор
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Оскарын шагналтан
- Сезар шагналтан
- Хүндэт легионы гишүүн (рыцарь)