Робинзон Крузо

Робинзон Крузо нь Даниэл Дефогийн хамгийн сайн бүтээл бөгөөд нэгэн далайчин эр эзгүй арал дээр ганцаар амьдарч, өөрийн вант улсыг бүтээн босгож буй тухай гардаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон энэ зохиол 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтөө хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г уншсан байдаг” гэлцдэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Робинзон Крузо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан