Ромын архитектур
Ромын архитектур нь зуун зууны туршид эзэнт гүрний үеийн сонгодог хэлбэрээс орчин үеийн Фашист (Fascist) хэв маяг хүртэл гайхалтай хөгжин цэцэглэж иржээ. Ром нь XI-XIII зууны үед Сонгодог архитектурын гол төв болж байсан ба Фашист нуман хэлбэртэй хаалга, байшингийн бөмбөгөр орой зэргийг анх сэдэн хөгжүүлсэн байна. Хожим Сэргэн мандалтын үед Ром нь Барокко (хэт хээнцэр гэсэн утгатай) хэв маягийн архитектурын гол төв болон хөгжжээ.
Эзэнт гүрний үеийн сонгодог Ром
[засварлах | кодоор засварлах]Ромын Бүгд найрамдах улсын үед Ромын ихэнх барилгууд нь тоосго болон бетоноор баригддаг байсан ба манай эриний өмнөх 100 оноос Ромын Эзэнт гүрний үед гантиг болон, алтыг сүм дуган, ордон болон олон нийтийн барилгуудын архитектурын гол чимэглэл болгон ашиглах болжээ. Мөн Афины сонгодог үеийнхтэй ижлээр тагтыг тулан зогсож байгаа эмэгтэй хүн болон, хөгжимчний хэлбэртэй хөшөө босгодог болжээ.
Эртний ромын сүм дуганы хувьд илүү өргөн шатны гишгүүртэй, ихэвчлэн ханын дагуу налуулан барьсан ба үүдний хэсэгтээ гурвалжин оройт асар босгосон байдаг байв . Ромчууд сүмийнхээ загварыг ихэвчлэн Коринт /Corinthian/ болон Дорик /Doric/ гэх зэрэг хэв загваруудыг хуулбарладаг байсан боловч тэдний холимог шинэ хэв маяг зохиож ашигласан байдаг. Түүний гол жишээ нь: Титийн арк /Arch of Titus/.
Аэдикул (Aedicules) буюу бага хэмжээний сүм дуган болон бунхан нь сонгодог болон эзэнт гүрний үеийн архитектурын хэв маягийн чухал элементийн нэг гэж тооцогддог. Колизей бол эртний Ромын архитектурын соёлын хамгийн алдартай тод жишээ юм. Үүнээс гадна мөн, Максимус Цирк, Пантеон, Тражаны багана, Катакомб, Карацалла усан сан, Сахиусан тэнгэр элчүүдийн цайз, Константины хаалга, Кэстийн Пирамид, Бокка дэлла Верита гэх зэрэг олон алдартай эртний хөшөө дурсгалууд бий.
Сэргэн мандалтын үе
[засварлах | кодоор засварлах]Сэргэн мандалтын үед Ром нь Флоренц-ийн дараа орох италийн хамгийн соёлжсон, архитектур хөгжлөөрөө тэргүүлэх хот байлаа. Логгиа болон нээлттэй галерей, үзэсгэлэн болон ордон зэрэг нь чулуун хавтангуудаар үүдний хэсгээ чимэглэсэн байдаг байв. Сүм хийдүүдийн хувьд жишээ нь Гэгээн Петер хааны сүм /St. Peter's Basilica/ ханан хэсгээ халхалсан хөшиг ихээр ашигласан байдаг байв. Уран барилгын хамгийн алдартай жишээнүүд нь: Палаззо дэл куаринал /Palazzo del Quirinale – одоогийн италийн ерөнхийлөгчийн байр/, Палаззо Венезиа /Palazzo Venezia/, Палаззо Фарнэсэ /Palazzo Farnese/ , Палаззо Барберини /Palazzo Barberini /, Палаззо Чиги /Palazzo Chigi/ – одоогийн италийн ерөнхий сайдын байр/. :D
Барокко хэв маягийн Ром
[засварлах | кодоор засварлах]Ром нь барокко (хэт хээнцэр гэсэн утгатай) хэв маягийн өлгий нутаг байсаар ирсэн ба өмнөх үеийн тэгш хэмийн онол болон Сэргэн мандалтын үеийн загвар дээр үндэслэсэн боловч өмнөх хэвшмэл дүрэм журмыг эвдэж илүү тансаг, нягт нямбай, хээнцэр ганган болж өөрчлөгджээ. Putti – буюу янаг амрагийн сахиусан тэнгэрүүд нь барокко архитектурын барилгууд дээр ихээхэн дүрслэгдсэн байдаг. 17-р зууны үеийн италын хотууд нь том сүрлэг төв талбайгаараа алдартай байсан ба төв хэсэгт нь Египетийн үеийн уран барилгын соёл болох обелискийг дүрсэлсэн байдаг байв. Хамгийн том гол талбайнууд нь Пиазза Навона /Piazza Navona/, Пиазза ди Спана /Piazza di Spagna/, Пиазза Фернэсэ /Piazza Farnese/, Пиазза делла Минерва /Piazza della Minerva/ зэрэг юм. XVII зууны үеийн барокко хэв маягийн Палаззо Мадамыг одоо Италийн Сенатын ордон болгон ашигладаг.
Шинэ сонгодог Ром
[засварлах | кодоор засварлах]1870 онд Ром нь Италийн вант улсын нийслэл хот болсон бөгөөд энэ үе нь Ромын архитектурын хөгжилд зонхилох нөлөө үзүүлжээ. Энэ үед баригдсан яамдуудын байр, элчин, болон засгийн газрын байрууд нь бүгд шинэ сонгодог хэв маягийн сонгодог жишээ болсон гайхалтай бүтээлүүд юм. Ромын шинэ сонгодог үеийн архитектурын хамгийн тод жишээ нь Алтар дэ Патриа буюу “Байгаль эхийн сүм” юм.
Фашист архитектур
[засварлах | кодоор засварлах]1922-1943 оны үед Итали орон фашист дэглэмтэй байсан ба энэ үедээ эртний Ромын архитектураас салаалсан шинэ урсгал бий болгожээ. Ромын хамгийн гол фашист байгууламжууд гэвэл 1938 онд Маркелло Пиасэнтини-гийн барьсан E.U.R дүүрэг. Анх энэхүү байгууламжийн Дэлхийн уран барилгын үзэсгэлэнд зориулан урласан боловч Итали 1940 онд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоны улмаас бүтэлгүйтжээ. E.U.R дүүргийн фашист хэв маягийн хамгийн голлох байгууламж гэвэл 1938-1943 онд баригдсан Палаззо дэлла Сивилта Италиана - /Palazzo della Civiltà Italiana/ юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэхүү E.U.R байгууламжыг худалдааны дүүрэг болгон ашиглах болсон ба Ром тэр үед бизнес дүүрэг байгуулахаар зэхэж байсан бусад хотуудаас үүгээрээ ялгарч байлаа. Мөн 1935 онд баригдсан одоогийн Италийн Гадаад хэргийн яамны байр болох Палаззо дэлла Фарнэсина - /Palazzo della Farnesina/ нь фашист хэв маягийн томоохон дурсгалуудын нэг юм.