Ромын клуб
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
1968 онд Италийн үйлдвэрийн эзэн Аурелио Пессейн үндэслэсэн Гамбург хотод төвтэй Ромын клубыг хэрхэн харж байгаагаас шалтгаалан "сэтгэгчидийн бүлэг" эсвэл Дэлхийн банк,мөнгөний сан,эрх баригч элиттэй ойр дотно холбоогоо ашиглан олон улсын улс төр,эдийн засагт ов мэх зохиох гэсэн,нэгдмэл дэлхий,даяагчлалыг хүсэгч бас нэг элит хуйвалдагчид гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж болно.Тэд цахим хуудас дээрээ(www.clubofrome.org) өөрийнхөө зорилгоо "хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн чухал асуудлыг илрүүлэн,дэлхийн хэмжээнд дүн шинжилгээ хийж,алсын боломжтой шийдэл,ирээдүйн дүр зургийг боловсруулах судалгаа хийх" замаар "ийм асуудлуудыг хамгийн чухал олон нийтийн болон хувийн түвшинд шийдвэр гаргагчид,бас олон нийтэд хүргэж,"..."бие даасан,дэлхийг хамарсан албан бус,шинэчлэлийг идэвхжүүлэгч болж ажиллана" гэж тодорхойлжээ.Сайхан л зүйл харагдаж байна.Тэдний зуу буюу төдий тооны гишүүдийн(идэвхтэн,хамаарагч,хүндэт г.м) "бүрэн" жагсаалт,нэр хаяг нь (дэлхийн байгууллагуудад тэргүүлэх байр суурьтай гол хүмүүсээс бусдынх нь),бага хурлуудын мэдээлэл,олон тооны судалгааны ажлын хамт цахим хуудас дээр нь тавигдаастай байгаа.
Ромын клуб нь 1972 онд манай гаригийг нөөц баялаг эцэс төгсгөлтэй ба дэлхийн хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байгаагаас учрах хор уршгийн талаар сэрэмжлүүлсэн "Өсөлтийн хязгаар" гэдэг ном ном хэвлүүлснээр олонд нэр нь танил болсон юм.Энэ ном тэр дороо бэстселлер болж,30 хэлээр хэвлэгдэн,4 сая хувь борлогдсон байна.
Харамсалтай нь уг бүтээл далд явуулгын тухай онолчдын дунд үүсээд байсан маргааныг улам дэврээж,дэлхийд мэдэгдээд буй хамгийн гамшигт тахал ДОХ-ыг(зарим эх сурвалж уг нянг эрх баригч элитүүд/Америкийн нэгдсэн улсын Тагнуулын Төв Газар ба Билдербергийн бүлэг/Ромын клуб маш нууц зөвлөмжийн дагуу хүний гараар бүтээж тараасан гэж үздэг) Ромын клубын даалгавараар дэгдээсэн мэтээр шуугихад хүргэжээ.Энэ төлөвлөгөө нь "нийгмийн хүсүүштэй бус элементүүд "тухайлбал:хар арьстан,испани гаралтай хүмүүс,гомочуудыг устгахад чиглэсэн гэж нотлох нь ч бий.2001 оны 11-р сарын 5-нд хууль хэрэгжүүлэгчидийн гарт үрэгдсэн Уильям Куперийн бичсэнээр бол "ДОХ-ыг боловсруулах төсөл нь NK-NAOMI гэдэг нэртэй байж.Уг нянг тэмбүүний эсрэг вакцинаар дамжуулан Африк тивд 1977 онд анх тараасан байна.Өвчний хяналтын төвүүд болон Нью-Йоркийн Цусны төвөөс явуулсан халдварт шар өвчний эсрэг тарилгын үеэр 1978 онд АНУ-ын хүн ам ХДХВ-ын халдвар авсан юм."
Хүн амын өсөлтийг хязгаарлах энэ уриалга анхных бус.1948 онд АНУ-ын Төрийн департаментийн Жорж В.Маккеннан АНУ-ын зүгээс "Хүн амын өсөлтийг зохицуулах аргачлалыг хэрэгжүүлэх тухайд" гэсэн гадаад бодлогын мэдэгдэл гаргаж байжээ.1970 оны гуравдугаар сарын 16-нд ерөнхийлөгч Ричард Никсон,Сахараас доошхи Африкийн хүн амын тоог тогтворжуулах чиглэл өгч,уг асуудлыг хариуцах албан тушаалтнаар 3-р Д.Рокфеллерийг томилсон,PL-91-213 гэсэн хуульд гарын үсэг зурсан тухай мэдээ байдаг.
NK-NAOMI төсөл бол ТТГ(Тагнуулын Төв Газар)-аас боловсруулсан эм,биологийн бэлдмэл үйлдвэрлэж турших анхны хөтөлбөр биш юм.1953 оноос хүний оюун санааг хянаж,биеэ авч явах байдлыг нь загварчлах зорилгоор мэдрэлд нөлөөлөх бэлдмэл боловсруулах 10 жилийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.1969 онд Батлан хамгаалахын яамны(АНУ-ын) мэргэжилтэн Роберт Макмахан гэгч 5 жилийн дотор хүний байгалийн дархлааг устгах чадвартай биологийн холимог бэлдмэл гарган авах зорилгоор Конгрессоос 10 сая доллар олгохыг хүсэж байв.1970 онд H.R-15090 нэрийн дор уг санхүүжилтийг олгосон бөгөөд ХДХВ маягийн хуучин нян гарган авахад молекулаас дотогш биологийн аргачлалыг ашиглах NK-NAOMI төслийг санхүүжүүлэх болсон байна.Тэр үед ТТГ эсийн хувилбар болон удамшлын ялгаанд тулгуурлан тодорхой угсаатныг онилж чадах "угсаатны зэвсэг" байж болох эсэх талаар судалгаа явуулж байв.Энэ бүх туршилтыг Мэриланд муж улсын Форт Детрик хот дахь Тусгай ажиллагааны салбарт хийжээ.
ДОХ-ыг хүний гараар бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүсийн гаргаж ирсэн нотолгоонуудын хамгийн үнэмшилтэй нь 1971 онд нийтлэгдсэн ДОХ-ын өсөлтийн хүснэгт "Дэвшлийн илтгэл №8,х61" юм.Энд 15 жилийн хугацаанд хийсэн 20 мянга гаруй хуудас шинжлэх ухааны судалгааг ДОХ-той ижил шинж чанартай халдварт нян боловсруулах зорилготой холбооны хөтөлбөр болгон өөрчлөх зохицуулалт хийсэн тухай дурддаг.
Сүүлийн 70 гаруй жилийн турш АНУ-д хүн дээр хийсэн туршилтуудын талаар бохир түүхийг сайтар баримтжуулан Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу олон нийтэд илчилсэн билээ.1930-аад онд америкийн цэргүүд болон энгийн эмнэлэгийн өвчтөнүүдийг туршилтын туулай болгон ашиглаж,өөрсдөд нь мэдэгдэлгүй,цөмийн цацрагийн үйлчлэлиййн талаар турүилт хийсэн гэдэг.Мөн 1930-аад онд Таскижигийн Тэмбүүгийн судалгааны төв "тэмбүү өвчтэй" гэсэн оноштой хар арьст 200 хүнд өвчлөлийнх нь талаар мэдээлэлгүй уг өвчний ур хугацааны хор нөлөөний талаар ажиглалт явуулсан баримт бий.Дээрх ажиллагаануудад мөрдөн байцаалт явуулсан Сенатын хороо "1950-аар оны эхнээс 1963 онд уг туршилтуудыг хаах хүртэл Судалгааны хэлтэс өөрсдөд нь мэдэгдэлгүй,сайн дурын бус хүмүүс дээр туршилт хийсэн нь ТТГ-ын удирдлага хувь хүний эрхэд зохих анхаарал хандуулж,ТТГ-ын ажилтнуудыг үр нөлөөтэй удирдан чиглүүлэх үүргээ хөсөрдүүлсэнийг харуулж байна.Туршилт аюултайг мэдсээр байж,амь насанд аюул учруулж,хайхрамжгүй ханджээ...АНУ-ын хууль эрхийг зөрчиж буй нь илэрхий байсаар атал туршилтуудыг үргэлжлүүлсээр байсан байна." гэж дүгнэсэн байдаг.Саяхан хүртэл,Персийн булангийн дайны үеэр цэргүүдэд өгсөн туршилтын бэлдмэл хэдэн мянган цэрэг "Булангийн дайны синдром" гэсэн оноштой үлдэхэд хүргэсэн юм.Эцсийн эцэст 1995 оны аравдугаар сарын 3-нд ерөнхийлөгч Билл Клинтон цөмийн цацрагийн үйлчлэлийн талаар туршилт явуулж байсныг хүлээн зөвшөөрч,АНУ-ын Засгийн газар нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж байгааг мэдэгдсэн билээ.
Гэвч Өрнөдөд бараг хяналтанд аваад байгаа ДОХ-ын халдвар Африк тивд тархсаар байна.Клубын захирлуудын нэгний тодорхойлсоноор "хүмүүсийг төөрөлдүүлэх компьютер загварлал" болох "Өсөлтийн хязгаар" хэмээх хуурамч баримтын номтой дээрх зүйлс ямар ч холбоогүй байж болно.Гэхдээ сүүлийн 25 жилд ДОХ 50 сая хүний амийг авч одсоны 70 хувь нь Африкт ногдох ба тахал улам тархсаар байна.ДОХ-ын үүсэл нууцлаг манангаар хучигдсан хэвээр байгаа боловч нэг зүйл л үнэн.Ромын клубээс гаргадаг тулгасан зөвлөмжүүдийг өнөөдөр нэн яаралтай,хатуу чанд хэрэгжүүлсээр байна